Монгол Улсын хилийн боомт хэсэг бүлэг хүнд зарагдаж, тэнд давуу эрх бий болсон гэх асуудлаар нүүрс тээвэрчид мэдээлэл хийв.

“Баянзам тээвэрчдийн холбоо”-ны тэргүүн М.Нямжав:
-Тээвэрчид аравдугаар сарын 6-нд Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн. Бид ЗГХЭГ-ын төлөөлөлтэй уулзсан. Нүүрс худалдах ажиллагаанд БНХАУ-ын тал үргэлж давуу эрх олж аваад байсан. “Ойн амьтад тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” гэсэн үг бий. Манай нүүрс тээврийн салбарт нэг биш нэлээдгүй олон гахай байна.
Тухайлбал, хилийн боомтоор нэвтэрч байгаа машинууд дунд өдөр бүр нэг тээвэр хийдэг хамгийн бүдүүн гахай бий. Гурав хоног тутамд хилээр нэвтэрч нүүрс тээвэрт явдаг хоёр дахь гахайнууд байна. Гэтэл эгэл, жирийн тээвэрчид 30 хоногт нэг удаа тээвэрт явж байна. Тээвэрт насаараа ажилласан, улсын хөгжлийн үүрч явсан тээвэрчид маань эдгээр гахайн ард шахагдаад үлдчихсэн.
Хилийн нэвтрэлт сайжирсан, хэдэн сая тонн нүүрс экспортолж байна гэж мэдээлж байгаа ч нүүрс тээвэрт явдаг хүмүүс 30 хоногт нэг удаа хил нэвтэрч байгаад асуудал байгаа юм.
Хоёр улсын хэлэлцээрээр төмөр замын нүүрс зайлшгүй гарах ёстой гэнэ. Дараа нь “Эрдэнэ тавантолгой” ХК-ийн хөрөнгийн биржийн нүүрс бас л зайлшгүй гарах ёстой гэнэ. Эдгээрийг харахад Монгол Улсын хилийн боомт дээр БНХАУ-ын компани тусгай гарц эзэмшдэг, давуу байдал эдэлдэг нөхцөл үүсжээ. Үүнээс болоод тээврийн эргэлт удааширсан юм байна. Ингэж гахайнууд олон болсон, тээвэрчид ажил, амьжиргаагаа алдсан.
Улсын хил дээр Хятадын компанид газар олгоод, тэр компани нь төлбөр авдаг болсон асуудлыг эсэргүүцэж байна. Энэ шийдвэрээ цуцлаач ээ. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, энэ шийдвэрээ цуцлахгүй бол тээвэрчид Сүхбаатарын талбайд жагсахад бэлэн байна.

Дотоодын тээвэрчдийн төлөөлөл:
-Нүүрсний нэг аж ахуйн нэгж, худалдан авагч өөрсдөө 2000-3000 автомашинтай. Дотоодын аж ахуйн нэгжийг шахдаг, хавчдаг. Бид улсаас халамж хүсээгүй. Эх орныхоо эдийн засгийг өсгөхийн төлөө нойр, хоолгүй зүтгэж байгаа тээвэрчид. Гэтэл бид хохирч, хоосон үлдээд байна. Ашиг гэх зүйлгүй. Зах зээлийн шугамаар яв л гээд байгаа юм. Бодит, тэнцүү өрсөлдөөнд биднийг гаргаад өг.
Богинын тээвэрт гэхэд сардаа ганц явж байна. Нэг удаа уртын тээвэрт явахад 50 юань. Жолоочийн цалинг өгөөд, 600,000 төгрөгтэй үлдэж байна. Үүнээс машиныхаа арчилгааг хийхээр энэ мөнгө дуусаж байгаа. Монополи компаниуд олон удаа тээвэр хийгээд байгааг зохицуулж, шударга байгаад өгөөч. Одоо хэтэрч байна.

Тээвэрчин Сааралаа буюу Н.Ялагдашгүй:
-Монгол улсын дархан хилийн хаалгыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэн өгсөн асуудлыг ил тод хэлэхээс өөр аргагүй боллоо. Энэ асуудлаас болоод тухайн гарцаар хятад эзэнтэй, манай дарга нарын машинууд өдөр болгон оочергүйгээр тээвэрт явж байна.
Харин танил талгүй, авлигад өгөх мөнгөгүй хүмүүс 30-45 хоногийн хугацаанд ганц удаа тээвэрт явах гэж тарчилж байна. Тэнд хэдэн мянган тээвэрчид зээлээ ч төлж чадахгүй, машиныхаа бүхээгт даараад сууж байгаа.
Тэр оочергүй гарцдаа “VIP” нэр өгчихсөн. Орж, гарсан машин бүрээс 250 орчим мянган төгрөг авч байгаа. Бид өндрийн хаалт шиг багана төмрийн дундуур орохын тулд яагаад БНХАУ-ын компанид мөнгө төлөх ёстой вэ.
Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий албан тушаалтнууд хэнд ч мөнгөөр бусдад давуу байдал олгох ёсгүй.