Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгуудыг хийж, газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж эхэлжээ.
ТЭЦ-2-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газарт баригдах тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна.
Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан гүйцэтгэнэ.
ДЦС-5 нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хотын баруун бүсийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой.
Станц цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм.
Тус төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглаж буй.
Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталт зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.
Эх сурвалж: НЗДТГ