Эдийн засаг нь хүнд байгаа Куба улс БНХАУ-аас хүлээн авах 60 мянган тонн цагаан будааны тусламжийн эхний тээвэрлэлтийг хүлээн авчээ.
Тодруулбал тус улсын ерөнхийлөгч Мигел Диас-Канел эхний тээвэрлэлт болох 15 мянган тонн цагаан будааг Хаванагийн боомтоор хүлээн авснаа мэдэгдэв.
Тэрбээр БНХАУ-д "гүнээ талархаж" байгаагаа илэрхийлээд Кубад учирч буй дарамтыг буруушаасан Европын удирдагчдад ч мөн талархал илэрхийлжээ.
Энэ оны нэгдүгээр сараас эхлэн АНУ Кубын эсрэг хоригуудаа чангатгаж эхэлсэн юм.
Кубын эдийн засагт БНХАУ-ын тусламжийн нөлөө өндөр нөлөөтэй байсаар ирсэн. БНХАУ-аас Кубад хуучирсан эрчим хүчний сүлжээг шинэчлэх зорилгоор нарны панелууд хандивласан.
Куба нь газрын тосны 60 орчим хувийг импортлон авдаг. Трампын хоригийн улмаас тус улс газрын тосны хомсдолд ороод буй. Трамп Куба улсын коммунист дэглэмийг буруушааж ирсэн.
Энэ сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Трампын засаг захиргаа Кубад 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж санал болгосон бөгөөд үүний хариуд “утга учиртай шинэчлэлүүд” хэрэгжүүлэх нөхцөл тавьсан гэж мэдэгдсэн юм.
Трамп саяхан Кубыг "бүтэлгүй улс" хэмээгээд "Тэдэнд цахилгаан, түлш, мөнгө байхгүй. Бид тэдэнд тусална.
Өмнөх ерөнхийлөгч нар Кубын асуудалд хөндлөнгөөс оролцох талаар олон удаа хэлэлцэж байсан. Гэхдээ эцэст нь үүнийг хэрэгжүүлэх хүн нь би л бололтой" хэмээн ярьсан.
Эх сурвалж: Aljazeera