gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Долоон ажилтан нийлээд 10 ахмадын тэтгэврийг бүрдүүлж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
5 цаг 1 минутын өмнө
Twitter logo

2025 оны мэдээллээр манай улсын нийт хүн амын 400 мянга нь 55-аас дээш насныхан. Өндөр насны тэтгэврийн  дундаж дүн 2024 онд дунджаар 787 мянга байв. 

Тэтгэврийн санг одоо ажил эрхэлж буй иргэд сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлж бүрдүүлдэг. Долоон хүний нэг сард төлсөн шимтгэлийг эргүүлээд нэг ахмад настанд өгч байна. Засгийн газар өнгөрсөн оноос эхлэн тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэхээр шийдсэн. Ингэснээр ахмадуудын орлогыг "нууц татвар" гэгддэг инфляцаас хамгаалав.

Гэвч ахмадууд тэтгэврээ нэмүүлэх шаардлагыг тавьсаар, Төрийн ордны гадна жагссаар байна. Тэдний хүсэлтийг биелүүлж, 787 мянган төгрөгийн дундаж тэтгэврийг нэмэхийн тулд Засгийн газар хангалттай эх үүсвэртэй байх хэрэгтэй. Гэвч Засгийн газрын өр 35.4 их наяд төгрөгт хүрэв. 

Нөгөөтээгүүр манай улсын хүн амын дундаж наслалт алгуур өссөөр байна. Тэтгэвэр авагчдын тэтгэвэр авах хугацаа уртсах тусам Тэтгэврийн сангийн орлого, зарлага дагаад өснө. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийн тоо нэмэгдэх үү? Тэдний орлого өсөх үү? 

Ирээдүйдээ итгэлтэй байж, иргэдийн дундаж цалин өссөөр, 2.3 сая төгрөгт хүрсэн тул цаашид монгол хүний орлого өснө гэж бодъё. Гэвч сүүлийн жилүүдэд төрөлт буурч, хүн амын өсөлт саарсан. 

Мөн цаашид 25-60 насныхан буюу ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлөх чадвартай иргэдийн тоо буурах хандлагатай байна. Үндэсний статистикийн хорооноос хүн амын нас, хүйсийн суваргыг 2053 он хүртэл ямар байхыг судлан гаргажээ. 

Яг одоо манай хүн амд 11 хүртэл насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлж, 39-өөс дээш настай иргэд цөөн байна. 70-аас дээш настай 101 мянган иргэн амьдарч байна. Тэгвэл 2053 онд 70-аас дээш настай 269 мянган ахмад байна. 70-аас дээш настай иргэдийн тоо хоёр дахин өсөхөөр байна.

Иймд тэтгэврийн хэмжээг нэмэх, тэтгэврийн тогтолцоог өөрчлөхдөө эдийн засгийн чадамжаас гадна хүн амын өсөлт бууралт, ажиллах хүчний тоог харгалзах шаардлагатай. Учир нь ажил эрхлэх насны залуучуудын нийт хүн амд эзлэх хувь буурч, тэтгэврийн насны иргэд өсөж, харьцаа алдагдах эрсдэлтэй юм.                                                

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан