Глоб Интернэшнл төв болон Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үндэсний сүлжээ нь Авлигатай тэмцэх газартай хамтран “Төрийн нууц ба мэдээллийн ил тод байдал: Тэнцвэр, хариуцлага, оролцоо” хэмээх дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр /2026.02.05/-нд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь төр, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, академик салбар болон оюутан залуусын төлөөллийг нэг дор цуглуулж, төр болон албаны нууц нь мэдээллийг ил тод байдалтай огтлолцох асуудлыг нээлттэй хэлэлцэх, ойлголтын зөрүүг багасгах, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодлогын түвшинд санал дэвшүүлж, эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой аж.
"Төрийн болон албаны нууцын эрх зүйн орчин, ОУ-ын сайн жишиг, мэдээллийн ил тод байдлын практик нөхцөл байдал"-ын талаар Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн танилцууллаа. Түүний илтгэлээс онцолбол:
Төрийн нууцаас гадуур төрийн байгууллага тус бүр өөрийн чиг үүргийн хүрээнд “албаны нууц” нэрийн дор нууцын жагсаалт баталж, дотоод журмаар хэрэгжүүлдэг практик түгээмэл байгаа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон иргэдийн мэдэх эрхтэй зөрчилдөх, нууцын хүрээ тэд тэлэх зэрэг эрсдэл дагуулж байна.
Иймд төрийн болон албаны нууц, мэдээллийн ил тод байдлын онол,хууль, практик дахь зөрчил сорилтыг олон талын оролцоотойгоор хэлэлцэж бодитой, хэрэгжихүйц зөвлөмж боловсруулахыг зорьсон.
Ардчилсан нийгэмд төрийн нууц болон мэдээллийн ил тод байдал нь хоорондоо зөрчилдөх бус, харин үндэсний аюулгүй байдал, иргэдийн мэдэх эрх, төрийн хариуцлагын тэнцвэрийг хангах харилцан нөхцөлдсөн ойлголтууд юм.
Гэвч сүүлийн жилүүдэд төрийн нууцын ангилал хэт өргөжсөнөөр нууц мэдээллийн тоо өсөж, мэдээлэлд хандах эрх хязгаарлагдах, хууль хэрэгжилтийн талаарх ойлголт жигд бус байх асуудал ажиглагдаж байна. Энэ нь сэтгүүл зүй, иргэний нийгэм, залуучуудын оролцоонд бодит хүндрэл үүсгэж буй.
- 2025 онд Глоб Интернэшнл төвийн хийсэн судалгаагаар таван чиглэлийн 67 төрлийн мэдээллийн 37 хувийг ил болгосон.
- ТЕГ-аас 2025 онд хийсэн 59 төрийн байгууллагын 882 албан нууцад хяналт шалгалт хийсэн 31 хувь буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан зөрчил илэрсэн.
- 2025 онд ХЗДХЯ Нээлттэй мэдээллийн хэрэгжилтийн ил тод байдалд үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд тайлангаа ирүүлсэн 123 байгууллагын мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийн дундаж үзүүлэлт 67.8 хувь байна.

Асуудал, бэрхшээлүүд
- Ил тод байдал хангалтгүй, байгууллагын дарга, хууль хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын дур зоргын шинжтэй, нээлттэй байх ёстой мэдээллийг төрийн байгууллагууд албаны нууц нэрийн дор хязгаарласнаар иргэдийн мэдэх эрх зөрчигддөг.
- Бодлогын баримт бичгүүд /Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн хууль/ хоорондоо уялдаагүй, хариуцлагын механизм сул, ялгаатай хэм хэмжээ болон зарчимд тулгуурлан хэрэгжиж байна.
- Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн орчин хамгаалалт биш, дарамтын хэрэгсэл болон ашиглагдах эрсдэлтэй.
- Мэдээлэл хариуцагч байгууллагуудын хариуцлага сул, хяналтын механизм байхгүй.
Мэдээллийг нууцлахад баримтлах шалгуур /ИУТЭТОУП-ын 19.3/
- Тухайн мэдээллийг хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуулиар нууцалсан байх
- Тухайн мэдээллийг ил болгосноор хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учрахыг хохирлын үнэлгээгээр заавал тогтоох
- Тэрхүү учрах ноцтой хохирол нь олон нийтийн мэдээлэлтэй байх ашиг сонирхлоос илүү чухал байх
Төрийн болон албаны нууцыг ил болгох үе шат
- Тухайн байгууллагын удирдлага ажлын хэсэг байгуулна
- Ажлын хэсэг шинжилгээ хийж, үндэслэл бүхий дүгнэлт гаргана
- Тагнуулын байгууллагын саналыг авна
- Ажлын хэсэг төрийн болон албаны нууцыг ил болгосон тухай нотолгоо бичнэ
- Нотолгоог тухайн байгууллагын даргаар батлуулна
- Төрийн болон албаны нууц төрийн хамгаалалтаас гарна.
Харин эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.11 дүгээр зүйлийн зохицуулалт нь мэдээлэлтэй байх эрхэд аюул занал болж буй бөгөөд төрийн болон албаны нууцын жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны боловсронгуй бус байдлыг ашиглан иргэн, сэтгүүлчийг “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэмт хэрэгт буруутгах, сэтгүүлчийн нууц эх сурвалжийг илчлэх эрсдэлтэй болж байна.
Энэ нь төрийн нууц олж авсан хэргээр сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдлоос тодорхой харагдаж байна. НҮБ-ын Хүний эрхийн комиссын 1996 оны 52 дахь чуулганаар сайшаасан “Үндэсний аюулгүй байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжийн асуудлаарх Йоханнесбургийн зарчмууд”-ын 18-т үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь сэтгүүлчийг мэдээллийнхээ эх сурвалжийг хэлж өгөхийг албадах үндэслэл болгож болохгүй” гэж заасан.
Сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч зэрэг бусад этгээдийн хувьд мэдээллийг нийтэлсэн, түгээсний төлөө хууль зүйн хариуцлага хүлээх ёсгүй.
Төрийн нууц хариуцсан этгээд түүнийг түгээсний төлөө хариуцлага хүлээх нөхцөлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт тусгах ёстой” гэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлд шууд хамаатай байна" хэмээв.