Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
НЭГ ГЭР БҮЛИЙН ТАВАН ХҮНИЙ АМИЙГ АВАРСАН З.ЭМҮЖИНГ ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИАР ШАГНАЛАА
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа.
З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийн амь насыг аварсан юм.
Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна.
ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ТУЛ БОРТЭЭГИЙН ОРДЫГ "ЭТТ" ХК АШИГЛАНА
Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 500 сая ам.доллароос 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн саналыг ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нь Монголын талд ашигтай буюу 51 хувиас багагүй үр өгөөж хүртэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэсэн үг юм.
Энэ талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Дээд оноо 1000. Үүнээс 700-аас дээш оноо авсан ААН-тэй хэлэлцээр хийх зохицуулалтай. Энэ босгыг хангаж гадаад, дотоодын 7 ААН санал өглөө. Урьдчилгаа төлбөрийн босго болох 500 саяас 1 тэрбум ам.долларын саналыг ААН өгсөн. China energy, Baowu Resources, Chine Risun Group гэсэн гурван аж ахуйн нэгж дараагийн шатанд шалгарсан юм.
Эдгээр компанитай онлайн уулзалт, нэмэлт тодруулга хийж, хөрөнгө оруулалтын саналаа нарийвчиллаа. Гэхдээ эдгээр компани Засгийн газрын шаардлагыг хангаагүй тул цаашид “Эрдэнэс тавантолгой” ХК өөрсдөө менежментийн зохион байгуулалтаа хийгээд, үндэсний туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын хурлаар үүрэг болголоо.
О.АМГАЛАНБААТАР: ДЭЛХИЙН МОНГОЛ НААДМЫГ 3 ЖИЛ ТУТАМ ЗОХИОЖ, ДЭЛХИЙН АВАРГА ЦОЛ ОЛГОЁ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар танилцуулав.
Тэрээр хэлэхдээ, "Уламжлалаараа бол Үндэсний их баяр наадам бол бүх нийт ард иргэдийнх байсан. Сүүлийн арав гаруй жилийн байдлаас харахад, сум, аймаг, улсын баяр наадамд малчдын морь айрагдаж, ямар нэгэн амжилт гаргасан тохиолдол маш хомс болж байна. Голчлон цөөн хэдэн хүрээллийн буюу боломжтой хүмүүсийн л баяр цэнгэл наадам болж хувирсан.
Тиймээс энэ баяр наадмыг буцааж ард түмэнд авч ирэх зайлшгүй шаардлагатай.
Мөн улсын баяр наадмаар насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадмыг зохион байгуулна гэж тусгасан. Энэ нь өнөөдрийн уламжлалт баяр наадамд өөрчлөлт орохгүй гэсэн үг. Баяр наадмын дараа буюу долоодугаар сарын 15 эсвэл 16-ны өдөр эрийн гурван наадам хийнэ гэдэг нь хуучин уламжлалт наадам юм. Монгол Улс манжид эзлэгдэхээс өмнөх түүхийн эх сурвалжуудад, эр хүн өөрөө морио унаж, бөх барилдаж, сур харвадаг байсныг дурдсан байдаг. Үүнийг сэргээснээр хөдөөгийн малчин залуусын хувьд энэ төрлөөр хичээллэх боломжтой болж байгаа юм. Энэ гурван төрлийн спортоор хичээллэснээр өв тэгш бие цогцолно гэж харж байгаа. Энэ бол үнэхээрийн чухал зүйл байна аа.
Дэлхийн монгол наадмыг гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоё. Зөвхөн монголчуудын наадам гэж ярьдаг. Гэтэл нэг өдөр монгол үндэстэн амьдардаг дэлхийн бусад улс орнуудад ийм наадам хийгээд, дэлхийн аварга өгөөд унавал яах вэ. Тиймээс Чингис хааны талбай, Чингис нисэх буудал нэрлэсэнтэй адилхан монгол наадмаа өөрсдөө өвлөж авахын тулд дэлхийн хэмжээний наадам хийж эхлэхээс өөр замгүй" гэв.
1. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хурааж, 27.8 хувиар уг санал дэмжигдсэнгүй.
2. Хамт өргөн мэдүүлсэн Бүх нийтээр амрах хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураав. Санал хураалтад 18 гишүүн оролцож, 11.1 хувийн саналаар дэмжигдсэнгүй.
Төсөл хэдийн хэлэлцэхээргүй болсон ч иргэд түүнийг, "Нэг эрийн гурван наадамд О.Амгаланбаатар өвдөг шороодлоо" хэмээн нийгмийн сүлжээгээр шуураад амжив.
Н.УЧРАЛ: ЦААШИД ТӨР БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДУР ЗОРГООРОО ХЯЗГААРЛАХГҮЙ
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газрын дэвшүүлж буй "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" бодлогын суурь болох "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" анхдагч хуулийн төсөл болон үүнийг дагалдуулан 99 хуулийг өргөн мэдүүллээ.
Энэ хуулиар хуульд хориглоогүй аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэр, үйлчилгээ, худалдааг өөрийн хүсэл сонирхлоор эрхлэх боломжийг иргэд, ААН-үүдэд олгож байна. Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй.
Дагалдуулж буй 99 хууль нь илүү хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой. Үүнд гадаадын банк байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ хууль батлагдсанаар гадаад банк байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ШАТРЫН ХИЧЭЭЛИЙГ ОРУУЛНА
Монгол Улсад Ази тивийн шатрын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Тус тэмцээний хүрээнд мөн Олон улсын шатрын холбооны /FIDE - International Chess Federation/ “Шатрыг боловсролд” жилийн ажлын нэг хэсэг болгон өчигдөр Төрийн ордонд “Шатрыг боловсролд” олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Монголын Шатрын Холбоо Олон Улсын Шатрын Холбоотой “Шатар боловсролд” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар болов. Мөн Боловсролын яамтай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулах чиглэлээр санамж бичиг байгууллаа.
Дэлхийн шатрын холбоо, Монголын шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сургалтын зориулалтаар ашиглах 10 мянган ширхэг шатрыг бэлэглэж байна. Энэ нь 700 гаруй сургуульд хэрэглэгдэнэ.