gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Грем Рэйд: Нэгдсэн сан байхгүйгээс төрийн байгууллагуудын тоо баримт асар зөрүүтэй байна

Б.Нямдарь
Нийгэм
2026-05-29
Twitter logo

Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаатай нь холбоотой үйлдэгдэж байгаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах асуудал эрхэлсэн НҮБ-ын Хараат бус шинжээч Грем Рэйд тавдугаар сарын 18-29-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, судалгаа хийсэн тайлангаа урьдчилсан байдлаар өнөөдөр танилцууллаа. 

Харин дэлгэрэнгүй тайланг 2027 оны зургаадугаар сард Хүний эрхийн зөвлөлд өргөх барих юм байна. 

Судалгааны зорилго нь бэлгийн чиг баримжаа хүйсийн баримжааны ялгамжтай байдлаас үүдэлтэй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын хэв шинжийг үнэлэх, сайн туршлагыг тодорхойлох, хамгаалалтын тогтолцоон дахь хийдлийг судлах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн зөвлөмжийг улс орнуудад өгөхөд оршдог юм.  

Албан хаагчдад хүний эрхийн мэдрэмж олгох зарим сургалтыг хийдэг гэх ч ЛГБТ хүмүүстэй тохуурхан харьцах, үл тоомсорлох, дарамтлах, нууцлалыг зөрчих, эсвэл гомдлыг хэрэгсэхгүй болгох зөрчил гардаг гэжээ.

Хууль эрх зүй, бодлогын өнцгөөс авч үзвэл Монгол Улсыг бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааны ялгамжтай байдлаас үүдэлтэй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах харьцангуй томоохон тогтолцоог бүрдүүлж чадсан гэлээ. Өөрөөр хэлбэл хууль эрх зүй, баримт бичиг, практик амьдралд ч тодорхой ахиц дэвшлүүд гарч буйг сайшаав. 

Мөн Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо, соён гэгээрүүлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрх зүйн дэмжлэг, сэтгэл зүй-нийгмийн тусламж үзүүлэх, төрийн байгууллагуудтай хамтрах гээд дийлэнх ачааг нуруундаа үүрч байна гэв. 

Түүнээс гадна өөр нэгэн ахиц дэвшил нь тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй хийх боломжтой болсон. 

Өөр нэг сайшаалтай зүйл нь төрийн байгууллагууд энэ талаарх асуудлыг илүү сайн ойлгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тусгайлан сургалт авах сонирхолтой байгаагаа илэрхийлдэг болжээ. Энэ нь цаашдаа байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, ЛГБТ сэдэвт чиглэсэн системтэй сургалтуудыг тогтвортой зохион байгуулах чухал боломж байгааг харуулж байна гэв. 

Гэхдээ...

Зарим хууль тогтоомжийн хэрэгжилт жигд бус байгаа, өөрөөр хэлбэл бодит байдалд "тэгш байдал болж хэрэгжихгүй байна" гэсэн санаа зовнилыг олон хүнээс сонссон гэлээ. Уулзсан хүмүүс хуулиар хамгаалагдсан заалтууд болон ЛГБТ хүмүүсийн туулж буй бодит амьдралын туршлага хооронд асар том зөрүү, хоосон орон зай байгааг ярьжээ. Эрүүгийн хуулиар ялгаварлан гадуурхалтыг хориглосон хэдий ч энэ зүйл заалтын дагуу амжилттай мөрдөн шалгагдсан эсвэл шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг бараг байхгүй байна. 

Төрийн өөр өөр байгууллагуудын ирүүлсэн тоо баримтууд хоорондоо асар зөрүүтэй байгаа нь хэргийг бүртгэх, ангилах болон арга зүйн тогтолцоо тууштай бус байгааг илтгэж байна. 

Мөн хохирогчид хууль сахиулагчдад хандах гэхээр сэтгэл зүй, нэр төрөөрөө дахин хохирохоос /давхар хохирогч болохоос/ айдаг, мөн төрийн байгууллагуудын хариу арга хэмжээнд итгэх итгэл сул байгаагаас үүдэн хэргээ дутуу мэдээлдэг асуудал түгээмэл байна. Албан хаагчдад хүний эрхийн мэдрэмж олгох зарим сургалтыг хийдэг гэх ч ЛГБТ хүмүүстэй тохуурхан харьцах, үл тоомсорлох, дарамтлах, нууцлалыг зөрчих, эсвэл гомдлыг хэрэгсэхгүй болгох зөрчил гардаг гэжээ. 

Хэл амаар доромжлох, бие махбодод халдах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, цахим орчинд дарамтлах, сүрдүүлэх, эмзэг хувийн мэдээллийг задруулах, гэр бүлийн орчин дахь хүчирхийллийн талаарх маш олон мэдээллийг хүлээн авсан гэв. 

Эрүүл мэндийн салбарт ч багагүй саад тотгор байгааг дурдлаа. Тодруулбал, хүйс баталгаажуулах тусламж үйлчилгээний хүртээмж туйлын хязгаарлагдмал, зардал өндөр болон олдоц муутай. 

Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хэлэлцүүлгийн үеэр маш олон удаа дурдагджээ. Тодруулбал, нийгмийн зүгээс гадуурхах, гутаан доромжлох хандлагаас үүдэн ЛГБТ хүмүүсийн дунд сэтгэл гутрал, түгшүүр, архаг стресс, нийгмээс тусгаарлагдах үзэгдэл өндөр байна гэлээ. 

Боловсролын салбарт, ЛГБТ буюу тийм байж болзошгүй гэгддэг сурагчид сургуулийн орчинд болон цахим сүлжээгээр байнга үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг гэжээ. Монгол Улс дээрэлхэлтийн эсрэг ерөнхий арга хэмжээ хүүхэд хамгааллын механизмыг нэвтрүүлсэн ч яг бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа суурилсан тусгайлсан дээрэлхэлт, хавчин гадуурхалтын асуудалд хандах нь хангалтгүй хэвээр байна гэлээ. 

Шинжээч Грем Рэйдийн хамгийн их анхаарлыг татсан зүйл нь мэдээллийн зөрүүтэй байдал гэлээ. Бодит үнэн мэдээлэл цуглуулах нэгдсэн сан байхгүйгээс шалтгаалан бодит байдалд нийцсэн, үр дүнтэй бодлого, зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх, мөн одоо байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх боломж үлэмж хязгаарлагдаж байна. 

Тэрбээр дүгнэлтдээ "Цөөнхийн эрхийг хамгаалах явдал нь аливаа ардчилсан нийгмийн чадавх, дархлааг хэмжих чухал шалгуур хэвээр байдаг. Иймээс бидний өмнө тулгарч буй гол сорилт нь зөвхөн эрх тэгш байдлын хэлбэр төдий биш ЛГБТ иргэдийг оролцуулан хүн бүр шүүх эрх мэдэл, төрийн үйлчилгээ, аюулгүй байдал, нэр төр болон нийгмийн амьдралд тэгш үндсэн дээр бодитоор оролцох нөхцөлийг бүрэн хангах ёстой" гэсэн юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан