ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит 29 дэх удаагийн мини волейболын УАШТ энэ сарын 15-22-ны өдрүүдэд “Буянт ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний эхний дөрвөн өдөр эмэгтэй багуудын ширүүн өрсөлдөөнөөр эхэлсэн бол дараагийн дөрвөн өдөр эрэгтэй баг тамирчид аваргын төлөө тоглох хуваарьтай байна.
Хамгийн анх эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг оролцож байсан энэхүү тэмцээн өнөөдөр 21 аймаг, 9 дүүргийн 160 гаруй байгууллагын 700 гаруй баг тамирчин оролцдог томоохон тэмцээн болжээ.
Өмнөх жилүүдэд зөвхөн 9-10 насныхан тус бүр хурд хүчээ сорьдог байсан. Энэ жилээс эхлэн 8-12 насныхан оролцдог болж, хүүхэд бүрд авьяасаа нээх боломжийг олгож буйгаараа онцлог юм.
Энэ жилийн тэмцээнийг чимж буй гол үйл явдал нь ОХУ-ын Тува улсын баг тамирчид гурав дахь жилдээ хүрээгээ тэлж, өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн явдал. Анх ганцхан багтай ирж байсан тэд энэ удаа 6 багийн бүрэлдэхүүнтэйгээр (4 охидын баг, 2 хөвгүүдийн баг) “Буянт ухаа”-гийн талбайд хүч үзэж байна.
Монголын энэхүү мини волейболын тэмцээнээс үлгэр дуурайлал авч, Тува улсад мини волейболын анхны тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлжээ. Цаашид тус тэмцээнд монгол хүүхдүүд ч оролцох боломж нээгдсэн бөгөөд Тува улсын зүгээс Монголын волейболын холбоонд тэмцээнийг хамтран зохион байгуулах албан ёсны хүсэлт тавиад байна.
Тува улсын "Хэрбис" клубийн ахлах дасгалжуулагч Хажык Айдын Юрьевич "Бид энэ тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байна. Эхний жилдээ бид эхний бүсээсээ хасагдаж байсан бол, өнгөрсөн жил 8, 16 дугаар байрт орж амжилтаа ахиулсан.
Харин энэ жил манай 8 насны охидын баг шигшээ наймд шалгарч, 10 насны охидын баг болон үлдсэн гурван баг маань 12 болон 16 дугаар байрт шалгараад байна. Гурван жилийн хугацаанд манай Тува улсын багийн чансаа, үзүүлэлт өсөж байгаадаа баяртай байна.
Биднийг урьж, халуун дотноор хүлээн авдаг Монголын волейболын холбоо, нийт зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлье. Цаашдаа ч хамтын ажиллагаа маань улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэмцээний халуун цэгээс бяцхан тамирчдын сэтгэгдлийг сонирхолоо.
Т.ИВЭЭЛ: ЛИБЕРО ХҮНИЙ ХАМГИЙН ЧУХАЛ ҮҮРЭГ БОЛ
ХАМГААЛАЛТААС ДАМЖУУЛАЛТАА ЗӨВ ГАРГАХ
"Ноён" багийн либеро хамгаалагч Т.Ивээл охин энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа хүч үзэж байгаа аж. Тэрээр тэмцээний уур амьсгал, ширүүн өрсөлдөөн дундаас яг талбайд тоглох тэрхүү торгон агшинд хамгийн их баяр баяслыг мэдэрдэг тухайгаа хуваалцсан юм.
Т.Ивээл өөрийн тоглодог байрлалын онцлогийн талаар ярихдаа "Либеро хамгаалагч байхад хамгийн чухал зүйл бол ард ирсэн бөмбөгийг сайн хамгаалж, довтлогчдоо зориулан дамжуулалтаа зөв гаргаж өгөх юм" хэмээв.
Түүнчлэн багш нь тэмцээний үеэр загнадаггүй, үргэлж урамшуулж дэмждэг нь илүү чөлөөтэй, сайн тоглоход нь нөлөөлдөг тухай ярьсан. Тэдний баг одоогоор долоон тоглолт хийснээс дөрөвт нь ялалт байгуулаад байгаа бөгөөд анхны тэмцээнээсээ үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж авч байгаагаа дурдлаа.
"Хилчин" клубийн Ю-12 насны ангиллын өндрийн довтлогч М.Жаргалбилэг хэдийгээр залуу тамирчин ч волейболын спортоор хичээллээд хэдийнэ хоёр жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд тэрээр улсын аваргад тасралтгүй гурав дахь жилдээ оролцож буй туршлагатай тоглогчдын нэг болжээ.
М.Жаргалбилэг энэ жилийн тэмцээний талаар "Энэ жил багуудын ур чадвар өмнөх жилүүдийнхээс хамаагүй илүү сайжирсан санагдлаа. Бүх насны ангилалд өрсөлдөөн маш ширүүн харагдаж байна" хэмээн онцоллоо.
Түүний хувьд Ю-12 насныхан дундаас Дарханы "Шинэ Нас" болон уурхайн "Чингисийн 21-р сургууль" багуудыг хамгийн хүчтэй өрсөлдөгчид хэмээн харж байгаа аж. Тэдний баг эхний зооноосоо хоёроор гарсан бөгөөд дараагийн тоглолтуудаа амжилттай дуусгаж, хэсгээсээ нэгээр шалгарна гэсэн том зорилго тавьжээ.
М.Жаргалбилэгээс "Хэн гэдэг тамирчнаас хамгийн их урам зориг, үлгэр дуурайлал авдаг вэ?" гэж асуухад тэрээр "Манай ээж. Ээж маань өөрөө волейбол тоглодог байсан болохоор надад хамгийн том үлгэр дуурайлал болдог" гэж хариулсан бөгөөд тэмцээнд оролцож буй үеийнхэндээ хандаж "Бүгдээрээ хөдөлмөрлөж байгаа шүү" хэмээх урам зоригийн үгийг дайлаа.
Алс холын Говь-Алтай аймгаас зорин ирж, "Бат-Уул Тэмүүлэл" клубийн нэр дээрээс тоглож буй 10 настай О.Наранчимэг охины хувьд энэ жил мини волейболын улсын аваргад анх удаагаа хүч үзэж байна. Багийнхаа либеро хамгаалагчийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг түүнд энэ том тэмцээн шинэ танил, шинэ туршлагаар дүүрэн байгаа аж.

Анх удаа ийм том хэмжээний тэмцээний талбайд гарч байгаа болохоор тоглолтын үеэр бага зэрэг айж, сандрах үе гардаг тухайгаа тэрээр илэн далангүй хэллээ.
Тэрхүү сандралыг хэрхэн давдаг тухайгаа Наранчимэг ярихдаа, "Талбайд гараад сандрах үед багийнхан маань бие биеийхээ алдааг засаж, маш сайн дэмждэг. Багш нар маань дасгалжуулж, зөвлөгөө өгдөг учраас сандралаа амархан даван туулж чаддаг" гэлээ.
Тэрээр урьд өмнө нь үзэж хараагүй олон гоё зүйлсийг энэ тэмцээнээс харж, туршлага судалж байгаадаа сэтгэгдэл өндөр байгаагаа баяртайгаар хуваалцсан юм.
"Ноён" багийн Ю-10 насны ангилалд довтлогчоор тоглодог Б.Номун охин энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээндээ тасралтгүй 3 дахь жилдээ оролцож буй туршлагатай тамирчин юм. Түүний хувьд мини волейболын тэмцээний хамгийн гоё хэсэг нь талбай дээр бусад багуудтайгаа эн тэнцүү, ширүүн өрсөлдөх мэдрэмж гэнэ.
Б.Номун тэмцээний дүрмийн талаар тайлбарлахдаа "Манай насныхан гурван үеэр тоглодог. Хэрвээ хоёр баг тэнцэж, контор (шийдвэрлэх үе) гарвал гурван үе тоглоно, контор гарахгүй бол хоёр үеэр тоглолт шийдэгддэг" хэмээн ярилаа. Багийнхаа дасгалжуулагч багшийнхаа удирдлага дор тэд дараагийн тоглолтууддаа бэлтгэж, амжилтаа улам ахиулах хүсэл эрмэлзэл дүүрэн байна.
“Буянт ухаа” спорт ордонд цугласан 700 гаруй багийн мянга мянган хүүхдийн нүдэнд зөвхөн волейболын спорт төдийгүй, багийн спорт хүнд ямар их хүмүүжил, хариуцлага, нөхөрлөл бэлэглэдгийг тодхон харж болохоор байлаа. Тэмцээн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ирээдүйн аваргуудын ширүүн тулаан, хэн гэдэг бяцхан тамирчин алтан медалийн эзэн болохыг харах л үлдлээ.
ОУХМ Ж.Хаянхярваа агсны Монголын волейболын спортод үлдээсэн энэхүү өв өнөөдөр хил дамнан өргөжиж, хөрш орнуудын хүүхэд багачуудыг ч нэгтгэсэн найрамдлын том гүүр болон хөгжжээ.
Мэдээг бэлтгэсэн: хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл