Монголын бурхны шашинтнууд, сүсэгтэн олны хувьд онцгой нэгэн үйл явдал тохиох гэж байна.
Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Бурхан багшийн хоёр их шавь болох Архант Сарипутра, Архант Маудгальяна нарын ариун рэнсрэлийг Монгол Улсад авчран залахаар боллоо. Энэ нь бурхан багш болон гэгээрсэн хутагт хувилгаадын лагшин (бие) шарилыг чандарлах үед үлддэг сувд шиг жижиг, төрөл бүрийн өнгөтэй, хатуу ширхгүүд юм.
Сүсэгтэн олны хувьд маш ариун дээд шүтээн, адис жанлав шингэсэн эд гэж үздэг.
Энэхүү үйл ажиллагааг Соёлын яамны харьяа Энэтхэгийн Үндэсний музей, Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Засгийн газар болон Шри Ланкийн Махабодхи нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.
Анх 2025 оны аравдугаар сард Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхий сайд Нарендра Моди энэ талаар албан ёсоор зарласан байна.
Ариун рэнсрэлүүдийг маргааш 14:00 цагт Энэтхэгийн агаарын хүчний тусгай нислэгээр авчирч, Гандантэгчэнлин хийдэд энэ сарын 31-нээс эхлэн арав хоногийн турш зална.

Ариун рэнсрэлүүд нь ёслол болон хамгаалалтын хувьд төрийн тэргүүний ижил зиндаатай аж. Эдгээрийг дагалдан Энэтхэгийн Ассам мужийн захирагч Лакшман Прасад Ачарья тэргүүтэй Энэтхэг, Шри Ланкийн удирдах албан тушаалтнууд, нэр хүндтэй лам нараас бүрдсэн 45 орчим хүн хүрэлцэн ирнэ.
Ташрамд дурдахад, ариун рэнсрэлүүдийг 2024 онд Тайландад залжээ. Өөр улсад залаагүй. Манай оронд авчрах болсон нь олон улсын хэмжээнд маш өндөр ач холбогдолтой үйл явдал юм.
Б.Энэрэл