Их Британийн Засгийн газар өчигдөр (2026.03.20) хуралджээ. Хурлаар Ормузын хоолойг онилсон дайралтын улмаас АНУ-д баазуудаа ашиглуулахыг зөвшөөрсөн байна.
Ингэснээр АНУ тус хоолойг Иранаас хамгаалахад дөхөм болно. Үүнээс өмнө Их Британи иргэдээ, холбоотнуудаа, эрх ашгаа хамгаалах зорилготой ажиллагаанд л баазыг нь ашиглах зөвшөөрлийг АНУ-д олгосон байв. Өчигдрийн Засгийн газрын хурлаар энэ шийдвэрийн хамрах хүрээг өргөтгөжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Их Британи хоцорч шийдвэрээ гаргалаа" гэсний дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Тэрээр НАТО-гийн гишүүн орнууд уриалгад нь хариу өгөөгүй тул "Тэнэг алдаа гаргалаа. Аймхайчууд. Бид үүнийг мартахгүй. Их Британи намайг гайхширууллаа. Учир нь бидний харилцаа их сайн.
Тэд илүү хурдан хөдлөх ёстой байсан. Их Британи бидний анхны холбоотон. Тэд яагаад ч юм Диего Гарсиа арлаа ашиглуулахыг хүсээгүй. Харамсалтай нь Уинстон Черчилл энд алга. Би одоогийн Ерөнхий сайдад сэтгэл хангалуун биш байна" хэмээн шүүмжилсэн юм.
Их Британи АНУ-д баазуудаа нээснээр тус улс Ираны дайнд оролцоно гэсэн үг биш юм. Лондон сүүлчийн мэдэгдэлдээ "Бидний Ираны дайны талаар баримталж буй бодлого хэвээр байгаа, өөрчлөгдөөгүй. Зөрчил мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоож, дайныг дуусгах ёстой" гэжээ.
Их Британи Чагос арлуудын хил хязгаарт багтдаг, Энэтхэгийн далай дахь Диего Гарсиа арлыг Мальдивт эргүүлэн өгч, энэ арлыг түрээслэн ашигладаг байна.
Ираны Гадаад хэргийн сайд Аракчи дээрх шийдвэрийн дараа "Лондон иргэдээ эрсдэлд орууллаа. Их Британичуудын олонх нь энэ дайныг эсэргүүцсэн. Тэд энэ дайнд ямар нэг үүрэг хүлээх хүсэлгүй байна. Ерөнхий сайд Стармэр иргэдээ үл ойшоов. Иран өөрийгөө хамгаалах эрхтэй" гэж Х талбарт бичжээ.
Өнгөрсөн сарын 28-нд дайн эхлэхээс өмнө Их Британи АНУ-д баазуудаа ашиглуулахыг зөвшөөрөөгүй ч ийнхүү байр сууриа өөрчилж, хоёр баазаа нээв.
Эх сурвалж: BBC