Ираны дайн Ким Жон Уныг цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ идэвхжүүлэхэд хүргэж болзошгүй. Учир нь тэрээр Ираны дайнаас "Иран цөмийн зэвсэггүй байсан тул хүчин мөхөстөв. Иран АНУ-тай хэлэлцээ хийгээд ч дэглэмээ хамгаалж авч үлдэж чадахгүй" гэж дүгнэж болох юм.
БНАСАУ Иран руу дайрсны дараа мэдэгдэл гаргаж, энэ дайныг зөвтгөх аргагүй, энэ бол түрэмгийлэл гэжээ. Иран, БНАСАУ 1979 оноос хойш Америкийн эсрэг нэгдэж, холбоотнууд болсон. Хамтран пуужин хөгжүүлж байв.
BBC агентлагт нэрээ нууцалсан Хойд Солонгосын хуучин дипломат "Бид Иранд зэвсэг нийлүүлдэг" гэж ярьжээ. Гэхдээ БНАСАУ Иранаас хоёр давуу талтай. Эдгээр нь цөмийн зэсвэг+БНХАУ юм.
2003 онд Иракийн дайн эхлэхэд БНАСАУ-ын өмнөх удирдагч Ким Жон Ил 50 хоногийн турш ил гараагүй. Тэрээр нийслэл Пёньянаас 600 км-ын зайтай, Самжион кампуст нуугдсан гэж Өмнөд Солонгосын тагнуул үзсэн.
Харин Ким Жон Ун Ираны удирдагч Хамени амиа алдсаны дараа нуугдсангүй, олны өмнө хэд хэдэн удаа гарлаа. БНСУ-ын Тагнуулын албаны Хойд Солонгосыг хариуцсан захирал асан Жан Ён-сук энэ ялгааг тайлбарлахдаа, Хойд Солонгос өмнөхөөс илүү хүчтэй болсон байна гэжээ.
Үнэхээр ч БНАСАУ-ыг цөмийн улс гэж болно. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн онд цөмийн хүч гэдгийг нь хүлээн зөвшөөрч, олон тооны цөмийн зэвсэгтэй гэдгийг зарласан.
Стокхольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн 2025 оны тайланд "Хойд Солонгос 50 ширхэг цөмийн цэнэгт хошуутай. Дахин 40-ийг үйлдвэрлэх хүчин чадалтай" гэжээ.
2024 оны долоодугаар сард тус улс богино зайн, дайны талбарт ашиглах, тактикийн цөмийн зэвсэг үйлдвэрлэж байв. Энэ зэвсгийн үйлдвэрлэл сүүлийн шатанд орсныг БНСУ анхааруулжээ.
Мөн АНУ-ын эх газарт цохилт өгөхүйц, тив хоорондын баллистик пуужин хөгжүүлж байгаа аж. Энэ пуужинг чиглүүлэх систем, агаар мандал руу дахин нэвтэрсний дараа цэнэгт хошуугаа хамгаалах чадвар эргэлзээтэй байдаг.
НҮБ-ын байгууллага болох Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Иран цөмийн эрчим хүч үйлдвэрлэх маш хүчтэй үзэл санаа бүхий хөтөлбөртэй. Гэхдээ үйлдвэрлэснийг батлах баримт байхгүй гэдэг. 2015 оны түүхэн гэрээний дараа Иран уран баяжуулах хөтөлбөрөө хязгаарлахыг зөвшөөрсөн юм.
Асан улс төрийн судалгааны хүрээлэнгийн Ойрх Дорнодын мэргэжилтэн Жан Жи-хиан "Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Иранд илүү өргөн хүрээнд хяналт явуулсан. Үр дүнд нь ираны үйлдвэрлэл удааширсан" гэв. Гэвч 2018 онд
Доналд Трамп хэлэлцээ хийлгүй гэрээнээс гарснаар Иран Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ажилчдыг үйлдвэр рүү нэвтрүүлэхийг зогсоожээ.
Иран 2025 оны зургаадугаар сард Израилтай дайн эхлүүлж, Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай дахин хамтарч ажиллаагүй байна.
Тэгвэл Хойд Солонгос 2006 онд цөмийн анхны туршилтаа хийж, 2009 онд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийг нутгаасаа гаргасан. Үүнээс хойш таван удаа туршилт явуулсан бөгөөд хамгийн сүүлд 2017 онд туршжээ.

Тухайн үед Ким АНУ-тай харилцаа тогтоох хүсэлтэй байв. Үүнийг илтгэж, 2018 болон 2019 онд хоёр удирдагч уулзсан. Ким олон улсын хоригийг цуцлахыг хүсэж, хариуд нь цөмийн үйлдвэрээ нураая гэжээ. Харин Доналд Трамп үүнээс илүүг хүсэж, хэлэлцээ амжилтад хүрээгүй билээ.
Үүнээс хойш юу болов?
Украинд дайн гарч, ОХУ БНАСАУ-тай дотносов. Ким ОХУ-ын эрэлтийг хангаж, цэрэг нийлүүлсэн. Энэ нь Ким Жон Уны өөртөө итгэх итгэлийг нэмжээ. Гэхдээ одоо ч тэрээр Доналд Трамптай сайн харилцаатай. Доналд Трамп өнгөрсөн онд түүнийг магтсан бол БНАСАУ Ираны дайныг шүүмжилсэн ч Доналд Трампын талаар дурдаагүй юм.
Гэхдээ БНАСАУ АНУ-тай дахин сайн харилцаа тогтоохын тулд золиос гаргах хүсэлгүй байна. Өнгөрсөн сард болсон намын их хурлаар "АНУ бидний дэглэмийг хүндэтгэвэл тус улстай сайн харилцааг үргэлжлүүлнэ. Яриа хэлэлцээ нээлттэй" гэдгийг онцолжээ.
БНХАУ-ын хувьд Хойд Солонгостой шууд хиллэдэг, түүхэн, удаан хугацааны харилцаатай. Энэ нь БНАСАУ-ын газар зүйн давуу тал юм. Тул улс энэ давуу талаа АНУ болон түүний холбоотон БНСУ-ын эсрэг ашигласаар ирсэн. Хэрэв Хойд Солонгосын дэглэм нурвал олон сая дүрвэгч Хятадад ирэх эрсдэл бий.
БНАСАУ болон БНХАУ коммунист улсууд бөгөөд 1961 онд харилцан нэгнээ хамгаалах гэрээ байгуулжээ. Хэрэв Хойд руу дайрвал Бээжин хамгаалах амлалт өгсөн. БНХАУ өөр улстай ийм гэрээ байгуулаагүй. Гэхдээ энэ нь Бээжин Хойд Солонгосыг төгс холбоотон гэж үздэг гэсэн үг биш. БНАСАУ цөмийн зэвсгээ өргөжүүлсээр байгаа нь бүс нутагт тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй юм.
Эх сурвалж: BBC