gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэн: Гурван хүүхдийн хичээлийн бэлтгэлд нэг сая төгрөг төсөвлөсөн ч хүрэлцсэнгүй

М.Ариунзаяа
Нийгэм
2026-08-06
Twitter logo

Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд Их дэлгүүрийн урд байрлах хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зорьжээ. Тэд үнэ зөрүүтэй эсэхийг тандаж, худалдагчаас дэвтрийн, дүрэмт хувцасны үнэ лавлаж байв.

Нэг гартаа хүүхдээ, нөгөө гартаа уут барин яарах алхах Л.Жаргал хүн цөөн үед дүрэмт хувцас авахаар ирсэн байна. Тавдугаар ангийн охиных нь дүрэмт хувцас багадаж, шинэ дүрэмт хувцас авчээ. “Материалыг нь харж байгаад авлаа. Хоёр зуу гаруй мянган төгрөгөөр  авсан” гэв.

Өргөтгөсөн худалдаа эхлээд тав хонож байгаа учир хүн цөөн байв.

Энэ жил гурван хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж буй ээжтэй таарав. Урд нь ахлах ангийн гэмээр хүү уут дүүрэн хичээлийн хэрэгслээ тэврэн явна. “Энэ удаа зөвхөн хичээлийн хэрэгслээ л бэлдэж явна. Хоёр хүүхдийн маань цүнх, харандаа үзүүрлэгч, баллуур гээд зарим зүйлс байсан учир дутуугаа л авлаа. Нийт 250 мянган төгрөг зарцууллаа. Бага хүүхэд маань нэгдүгээр ангид орно.

Гурван хүүхдийн дүрэмт хувцас авахад 450 мянган төгрөг болсон. Энэ жил хичээлийн бэлтгэлд нэг сая төгрөг төсөвлөсөн ч хүрэхгүй бололтой “ гэсэн юм.

Худалдаа эрхлэгчид өргөтгөсөн худалдаанд хичээлийн хэрэгслийг бөөний үнээр зарж байгаа гэв. Хичээлийн хэрэгслүүд үйлдвэрээсээ хамаарч үнийн хувьд ялгаатай байлаа. Тухайлбал, хамгийн их борлуулалттай 36 хуудастай дэвтэр 1000-1100 төгрөг, 48 хуудастай дэвтэр 1200-1400 төгрөгийн хооронд байна.

Худалдаа эрхлэгчээс цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийн үнийг тодруулсан юм. (Үйлдвэрлэсэн газар, чанар, тоо хэмжээнээс хамаарч үнэ ялгаатай учир дундаж үнэ болно.)

  • Бага бүлэг: 60-80 мянган төгрөг
  • Дунд бүлэг: 80-100 мянган төгрөг
  • Ахлах, бэлтгэл бүлэг: 100-120 мянган төгрөгийн үнэтэй.

Дүрэмт хувцасны олон үйлдвэрлэгч өргөтгөсөн худалдаанд оролцож байна.

"Батзүү" ХХК-ийн борлуулагч Н.Оюунбилэг “Гадуур юмны үнэ өссөн ч бид үнээ нэмээгүй, өмнөх жилийнхээр худалдаж байна. Бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас гурван хосоороо 110 мянган төгрөг, эрэгтэй дөрвөн хосыг 150 мянган төгрөгөөр борлуулж байна” гэв.

"Торгон хийц" ХХК-ийн борлуулагч “Өдөрт 10-15 хүн дүрэмт хувцас авч байна, одоогоор хөл хөдөлгөөн бага байна” гэсэн юм. Үнийн хувьд 

Эрэгтэй

Эмэгтэй

Бага анги

206 мянган төгрөг

141 мянган төгрөг

Дунд анги

233 мянган төгрөг

233 мянган төгрөг

Ахлах анги

270 мянган төгрөг

255 мянган төгрөг

Эндээс хичээлийн бэлтгэлээ бүгдийг хангаж болохоор харагдав. Цүнх, дотуур хувцас, Монголд үйлдвэрлэсэн сурагч гутал, цэцэрлэгийн углааш, хүүхдийн сэтгэхүйн тоглоом энд байв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан