Гаалийн ерөнхий газраас гаалийн цахимжилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээллээ.
ГЕГ-ын тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн төвийн ахлах байцаагч н.Мөнхзул мэдээлэл өгсөн ба гаалийн цахим үйлчилгээний gaali.mn сайтад аргэн 12 үйлчилгээ, хуулийн байгууллага ААН 33 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. Тэр дундаа гаалийн бүрдүүлэлт хийхэд өмнөхөөс илүү хялбар болсон гэлээ. Татварын тоо хэмжээ, жагсаалтыг харах, гаалийн мэдүүлгийн явцтай танилцах, өмнөх дугаарлалтын дарааллаа харах, статистикийн мэдээлэл, барааны ангилал тус бүрд ямар бичиг баримт шаарддаг гэх зэрэг бүхий л мэдээллийг багтаасан гэлээ. Мөн цаашлаад цахим үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан хөтөчтэй байхаар төлөвлөжээ.
Энэ нь 2028 онд хэрэгжиж дуусахад дээр дурдагдсан үйл явцаас гадна улсын хилээр нэвтэрч буй зорчигчдод хүрч иж бүрэн үйлчлэх цогц төсөл аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах видеоноос хүлээн авна уу.