Цагаан сарын шинийн нэгний өдөр УИХ-ын дарга Н.Учрал үндэсний спортын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Данзаннямын Даваахүүгийн хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр, Монгол туургатны голомтыг сахин суугаа бид бүхэн хоёр том баяр наадамтай. Хаврын цагаан сар бол бид бүхний сүлд наадам. Монгол Улсаа тусгаар тогтнуулсны ой бол дараагийн наадам байх гэж би санадаг. Бидний үндэсний их өв соёлыг үүгээр илэрхийлнэ гэж би санадаг.

Ямарваа юманд хөл гэж байдаг байх. Монгол үндэсний соёлын хөл бол эрийн гурван наадам болон шагайн харваа юм.
Адууны соёлоо хойч үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа явдал бол бид бүхэн Монгол гүрэндээ хүн болж төрснийхөө хувь нэмрийг оруулж буй хэрэг гэж боддог. Үндэсний спортоо дээдэлж, өвлүүлэн үлдээх үйл хэргийг түүчээлж буй УИХ-ын даргын санаачилгыг ухаалгаар хандаж байна гэж талархаж байна.
Морины соёлыг дэлхийд бүрэн бүтэн үлдээхийн тулд хаврын морин уралдааныг хиймээр санагддаг юм. Яах вэ, өнөөхөндөө тэгнэ биз. Ер нь учраа олж, ухаалгаар хандаж үндэсний өв соёл маань бүрэн дүүрэн үлдээсэй гэж санагдаг даа.