Нью-Йорк хотод үргэлжилсэн хэт хүйтэн цаг агаарын улмаас нийт 18 хүн нас барсан тухай хотын захирагч мэдэгджээ.
Нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн хотод хүйтрэл үргэлжилж, 0°C градусаас доош температуртай 13 өдөр дараалан үргэлжилсэн нь Нью-Йорк хотод сүүлийн 60 жилд тохиолдсон хамгийн урт хүйтний нэг байв.
Ойролцоогоор 1,400 хүнийг хоргодох байранд байршуулжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “манай хотын гудамжинд дахин нэг хүн амь насаа алдсан” гэж хотын дарга Зохран Мамдани мэдэгдээд “алдагдсан амь бүр эмгэнэл бөгөөд бид тэдний ар гэрийнхнийг үргэлж санаж, хамт байх болно” гэжээ.
Хэдийгээр энэ долоо хоногт температур нэмэгдэх төлөвтэй ч дунджаас доогуур хэвээр байх тул Мамдани оршин суугчдад “аюулгүй, гэртээ байж, бие биенээ анхаарч халамжлаарай” хэмээн уриалжээ.
Мөн тэрбээр нэгдүгээр сарын 19-нөөс “Code Blue” онцгой байдлын дэглэм зарласнаас хойш (энэ нь орон гэргүйчүүдийн байрлах төвүүдийн хүлээн авах журмыг зөөлрүүлдэг) ойролцоогоор 1,400 хүнийг хоргодох байранд байршуулсан гэж хэлсэн байна.

Хотын хоргодох байрны багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор 64 зочид буудлын өрөөг нэмж, гудамжинд ажиллах дор хаяж 150 нэмэлт ажилтныг гаргасан гэж Мамдани мэдээлжээ.
Нэгдүгээр сарын 27-нд осгож нас барсан хүмүүсийн 10 нь гадаа гудамжнаас олдсон гэж мэдэгдсэн бол бусад тохиолдлын нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын Үндэсний цаг уурын алба (NWS) даваа гарагт хүйтэн хэвээр байсан ч долоо хоногийн ихэнх хугацаанд температур ойролцоогоор 0°C хүрч нэмэгдэнэ гэж мэдээлсэн байна. Энэ улиралд дундаж температур ихэвчлэн 4°C орчим байдаг аж.
Нью-Йорк хотод 0°C-ээс доош температур 13 өдөр дараалан үргэлжилсэн нь 1963 оноос хойших хамгийн урт хүйтний нэг байсан бөгөөд баасан гарагт температур түр хугацаанд 0°C-ээс дээш гарснаар дууссан байна.
Хотын Онцгой байдлын удирдлагын агентлаг хэт хүйтэн, цастай өдрүүдийн дараа хот даяар ноцтой аюул эрсдэл хэвээр байгааг анхааруулжээ. Тухайлбал, барилгаас хайлсан цас, мөс гэнэт унах, мөн гудамж, явган хүний зам шөнөдөө дахин хөлдөх аюултайг иргэдэд сануулсан байна.
Эх сурвалж: BBC