2022 онд 132 хүн тээвэрлэж явсан Boeing 737 онгоц БНХАУ-ын нутагт осолдож, зорчиж явсан бүх хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг ослын шалтгааныг түлшний тасалдалтай холбоотой гэж шинэ дүгнэлтэд дурджээ.
Тодруулбал нислэгийн хоёр хөдөлгүүрийн түлшний унтраалгыг 8839 метрийн өндөрт нисэж байх үед таслах горимд шилжүүлсэн гэдгийг тогтоожээ.
Boeing 737 загварын онгоцонд энэ унтраалгыг заавал гар аргаар шилжүүлэх ёстой байдаг тул санаатай үйлдэл байсан байж магадгүй гэсэн өмнөх таамгуудыг илүү хүчтэй болгов.
Уг дүгнэлтийг ослын дараа олдсон хар хайрцагт үлдсэн мэдээлэлд үндэслэсэн бөгөөд АНУ-д шинжилгээ хийжээ.
Осол болсноос хойш дөрвөн жил өнгөрсөн ч БНХАУ-ын эрх баригчид эцсийн дүгнэлтийг үндэсний аюулгүй байдлын асуудал хэмээн нийтэд танилцуулаагүй хэвээр байна.
Эргэн санавал 2022 оны гуравдугаар сард Chinа Eastern Airlines компанийн MU5735 дугаартай онгоц Хятадын Гуаньши мужийн нутагт осолдсон.
Тус онгоц нь Кунминь хотоос хөөрч, Гуанжоу хотын чиглэлд зорчиж явсан юм.
Онгоц хөөрснөөс цагийн дараа гэнэт өндрөө алдаж, гурван минутын дотор ой модон дунд унасан.
Тухайн үед мэргэжилтнүүд санаатай үйлдэл, нисгэгчийн алдаа эсвэл техникийн эвдрэл гэмтэл зэрэг олон шалтгааныг судалж байв.
БНХАУ-ын Иргэний нисэхийн байгууллагаас онгоцыг жолоодсон нисгэгчид мэргэжлийн үнэмлэхтэй, тухайн өдөрт нислэг үйлдэх эрүүл мэндийн шалгалтад ч тэнцсэн байсныг дурдаж байв.
Эх сурвалж: ВВС