gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зээлээ бүрэн төлсөн иргэдийг удаан хугацаанд сөрөг бүртгэлд үлдээдгийг хална

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-07-29
Twitter logo

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.29/ Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзжээ. Тэрээр Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдээс ирүүлсэн 300 орчим саналын дийлэнх нь төрийн үйлчилгээний хүндрэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийн дарамттай холбоотой асуудлыг хөнджээ.

Эдгээрээс хамгийн олон давтагдсан нь Зээлийн мэдээллийн сан буюу иргэдийн нэрлэж заншсанаар “Хар жагсаалт”-тай холбоотой асуудал байсан гэв. 

Хууль, журмыг бүх банк, санхүүгийн байгууллага жигд мөрдөхгүй байгаа талаар иргэдээс санал иржээ.

Улсын Их Хурал иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлээ бүрэн төлсөн иргэдийг удаан хугацаанд сөрөг бүртгэлд үлдээдэг тогтолцоог халж, олон улсын жишигт нийцсэн зээлжих чадварын онооны тогтолцоог хуульчилсан.

Гэвч бодит хэрэгжилт хангалтгүй, хууль, журмыг бүх банк, санхүүгийн байгууллага жигд мөрдөхгүй байгаа талаар иргэдээс санал иржээ. Иймд Зээлийн мэдээллийн тухай хуулийг бодитоор хэрэгжүүлж, иргэдийн зээлийн мэдээллийг үнэн зөв, шуурхай шинэчлэх, зээлжих чадварын онооны тогтолцоог ил тод, шударгаар хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкинд дараах үүргийг өглөө.

Үүнд, мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд хуульд заасан хугацаанд мэдээллээ шинэчилж байгаа эсэхэд нэгдсэн хяналт шалгалт хийх, зээлжих чадварын оноог мэдээллийн өөрчлөлттэй уялдуулан шуурхай шинэчилдэг тогтолцоог бүрдүүлэх, бага дүнтэй болон бүрэн төлөгдөж хаагдсан зээлийн мэдээллийг хадгалах хугацааг дахин судалж шинэчлэх, иргэд өөрийн зээлийн мэдээлэл болон оноонд нөлөөлсөн хүчин зүйлсийг нээлттэй харах боломжийг бүрдүүлнэ. 

Алдаатай мэдээллийг нэг цонхны зарчмаар цахимаар залруулдаг тогтолцоог нэвтрүүлэх, зээл олгохоос татгалзсан үндэслэлийг иргэнд тайлбарладаг нийтлэг шаардлагыг мөрдүүлэх, онооны тогтолцооны хэрэгжилтийн талаар улирал тутам олон нийтэд мэдээлэх, Зээлийн мэдээллийн санд зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэдээллийг бүртгэдэг болохыг үүрэг болголоо.

Мөн дээрх арга хэмжээний хэрэгжилт болон шаардлагатай хууль, журмын өөрчлөлтийн саналыг 30 хоногийн дотор танилцуулж, бодит үр дүн гарган ажиллахыг Монголбанкны удирдлагад үүрэг болголоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Зээлийн мэдээллийн тогтолцоо нь иргэнийг насан туршид нь эдийн засгийн дарамтад байлгах бус, санхүүгийн сахилга бат, төлбөрийн чадварыг шударгаар үнэлдэг тогтолцоо байх ёстой гээд, Улсын Их Хурал иргэдийнхээ дуу хоолойг сонсоод өнгөрөхгүй, тодорхой хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтийг нь шаардаж ажиллана хэмээн онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан