Үндэсний их баяр наадмын нээлтийг үзсэн "Physical Asia" шоуны оролцогчид Монголын түүх, соёл, өв уламжлал, морин соёл, үндэсний хувцас зэрэг нь гүн сэтгэгдэл төрүүлснийг ярилаа.
Мөн наадмын уур амьсгалыг өөрийн биеэр мэдэрч байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ. Мөн тэд "Physical Asia"-д хамт өрсөлдсөн Монгол Улсын Арслан Б.Орхонбаярыг дэмжихээр Монголд ирсэн бөгөөд бөх, хурдан морины уралдаан зэрэг наадмын бусад арга хэмжээг ч үзэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.
Жан Ын Силь: Энэ удаа Монголд зуны улиралд ирж байгаа болохоор өмнөх өвлийн аяллаас огт өөр сэтгэгдэл төрлөө. Өвөл маш хүйтэн, цас ихтэй байсан бол энэ удаа байгаль үнэхээр үзэсгэлэнтэй санагдлаа. Наадмын нээлтийн өмнө бороо шивэрч байсан ч тоглолт эхлэх үед тэнгэр цэлмэж, бүх зүйл улам сайхан болсон.
Наадмын нээлтээс хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь анх удаа тэмээ, цаа бугыг бодитоор харсан явдал байлаа. Ялангуяа цаа бугын өвөрмөц салаалсан эвэр нь маш сонирхолтой санагдсан. Ер нь өмнө нь огт харж байгаагүй олон зүйлтэй танилцсан.
Мөн Монголын ард түмэн ийнхүү олноороо цуглаж, үндэсний баяраа хамтдаа тэмдэглэж, олон жилийн турш уламжлал, соёлоо хадгалан авч явж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа.
Б.Энх-Оргил: Наадам бол монголчуудын хувьд онцгой өдөр юм байна. Өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэхэд аадар бороо орж байсан ч удалгүй тэнгэр онгойж, сэрүүхэн салхитай, үнэхээр сайхан цаг агаартай боллоо. Энэ нь наадмын уур амьсгалыг улам бүр мэдрүүлсэн.
Энэ жилийн наадмын нээлтэд морийг онцгойлон алдаршуулсан нь их таалагдсан. Морь, монгол хүн хоёрын холбоог харуулсан дуу, бүжиг, үзүүлбэрүүд үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа.
Кацүми Накамүра: Би Монголд гурав дахь удаа ирж байна. Ирэх бүрдээ Монголын талаар шинэ зүйлс сурч, энэ орныг улам ихээр биширдэг. Сошиал медиагаар Монголын тухай олон мэдээлэл үзэж болдог ч энд өөрийн биеэр ирж, түүх, соёлыг нь ойроос мэдрэх үнэхээр өөр юм байна. Би ч мөн өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Монголын тухай контент тогтмол хуваалцдаг.
Өнөөдөр Наадмын нээлтийг үзэхээр маш их догдолж ирлээ. Маргаашнаас эхлээд хурдан морины уралдаан зэрэг Үндэсний их баяр наадмын бүх арга хэмжээг үзэж, илүү ихийг танин мэдэхийг хүсэж байна. Монголын соёлтой ийнхүү ойроос танилцаж, Наадмыг өөрийн биеэр үзэж байгаадаа үнэхээр баяртай байна.
Мөн өнөөдөр өмссөн энэ дээлийг хоёр сарын өмнө Монголд ирэхдээ олон дундаас сонгон авсан. Японд ч үндэсний хувцас байдаг ч Монголд ирээд монгол дээл өмсөх нь энэ соёлыг хүндэтгэж, улам ойроос мэдрэх сайхан боломж гэж бодсон.
"Physical Asia"-д хамт оролцсон Б.Орхонбаярыг дэмжиж, тоглолтыг нь үзэхээр маш их догдолж байна. Маргаашнаас эхлээд хурдан морины уралдаан зэрэг Наадмын бусад арга хэмжээг үзэж, Монголын соёлтой илүү ойроос танилцахыг хүсэж байна.
Усанд сэлэлтийн тамирчин Эдо Юма: Япон хэлэнд "Юма" нь "морь" гэсэн утгатай байдаг болохоор ч тэр үү наадмын нээлтийн морьтой үзүүлбэрүүд надад хамгийн их таалагдлаа. Морьтой эрэгтэй, эмэгтэй уран бүтээлчдийн үзүүлбэр үнэхээр гайхалтай байсан. Наадам маш өнгөлөг, сүрлэг, үзэхэд үнэхээр сэтгэл хөдөлгөм баяр юм байна.
Энэ дээлийг би ч бас хоёр сарын өмнө Монголд ирэхдээ Кацүми Накамүратай хамт сонгож авсан. Өмсөхөд маш эвтэйхэн, хөнгөн санагдлаа. Бороонд бага зэрэг норсон ч удалгүй хатчихсан, халуунд ч тухтай байсан нь их таалагдсан.
Одоо Монгол бөхийн барилдаан, маргааш хурдан морины уралдааныг үзэхийг хамгийн их хүлээж байна. Японд ч морин уралдаан байдаг. Харин Монголын хурдан морины уралдаан юугаараа өөр болохыг өөрийн нүдээр харж, мэдрэхийг хүсэж байна. Мөн соёолон насны морьдын тухай сонссон учраас ойроос үзэж, бүр хүрч үзэх боломж гарвал их баяртай байх болно.