Б.Энх-Амгалан. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2019 оноос Зам тээврийн, хөгжлийн сайдаар ажиллаж эхэлсэн. Сайд байхдаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний уурхайгаас Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай байгалийн шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх нэг тушаал гаргасан.
Ингэж ангиллыг нь өөрчилсний дараа тус шороон хөрсөн замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-нд түр хугацаагаар эзэмшүүлэх хоёр дахь тушаалыг баталжээ. Б.Энх-Амгалан эдгээр тушаалыг улс орны хөгжлийн төлөөх чин хүсэл сонирхлоор гаргаагүй. Харин хэн нэгний нөлөөнд автсан байж болзошгүй гэж цагдаа мөрдөн шалгаж, прокурор хянасан. Эндээс Б.Энх-Амгалантай З.Энхболдын нэр холбогдоно.

З.Энхболд. 2017 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын газрын даргаар ажиллаж эхэлсэн. Түүний хамаарал бүхий этгээдүүдийн буюу тодруулбал:
- Төрсөн дүү Х-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг, мөн эхнэр Б-ийн төрсөн дүү Б-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан “Страто” ХХК,
- Эхнэр Б-ийн төрсөн дүү Б болон өөр нэг төрсөн дүү Х-ийн эхнэр А-ийн дүү Г нарын үүсгэн байгуулж хувьцаа эзэмшдэг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн нүүрс угаах баяжуулах үйлдвэр Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрладаг.
Энэ үйлдвэр рүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байх хугацаандаа З.Энхболд тухайн үед Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалантай тохиролцсон. Улмаар Б.Энх-Амгаланг дээр дурдсан хоёр тушаалыг гаргаж, Авлигын эсрэг хууль, төрийн албаны тухай хууль, Авто замын тухай хуулийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон байж болзошгүй гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хоёр жилийн турш анхан, давж заалдах шатны шүүх хооронд “шидэлцсэн” эл хэрэг Дээд шүүхэд ч хүрээд амжсан.

Хамгийн анх (2024.03.13) Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөртөө эсвэл бусдад ашигтай шийдвэр гаргасан гэж буруутгасан. Улмаар шүүхээс тэдний төрийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, санхүүгийн шийтгэл болгож 40 сая төгрөгөөр торгох ял оноосон. Дэлгэрэнгүйг унших холбоос: https://gogo.mn/r/g796d
Дараа нь (2024.09.25) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгов.
Хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцсэн бөгөөд (2025.02.05) З.Энхболд буруутай нь нотлогдоогүй тул цагаатсан. Б.Энх-Амгаланд 2 жилийн хорих ял оноов. Гэтэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс (2025.04.30) анхан шатны шүүхийн эл шийдвэрийг хүчингүй болгов.
Ингээд хэрэг дахин анхан шатны шүүхэд ирж (2026.04.17) Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан.
Ингээд дууссангүй. Хэрэг дахиад л Давж заалдах шатны шүүхэд шилжив. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг өчигдөр (2026.06.30) дахин хянаад, анхан шатны шүүхийн “гэм буруутай” гэсэн дүгнэлт зөв, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг цагаатгаагүй.
Гэхдээ тэдний эрүүл мэндийн байдал болон шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг харгалзан хорих ялыг нь хөнгөрүүлжээ. Ингэснээр хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгийн торгуулиар сольсон байна.
Сонирхолтой нь, энэ хэргийг анх 2024 онд шүүхээр шийдвэрлэхэд өнөөдрийнхтэй адил таван жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноож байв. Үүнээс хойш хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хооронд хэдэнтээ эргэж, буцаж хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн.
Эцэст нь Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гэм буруутай хэвээр ч хорих ялгүй үлдэж, үндсэндээ тэд 80 сая төгрөгөөр эрх чөлөөгөө эргүүлэн олж авлаа. Гэхдээ тэд дахин давж заалдах эсэхийг таашгүй.