УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Амины орон сууцнуудаа яах вэ?. Гэр хороололд, хашаандаа гал түлэхгүй, утаа гаргахгүй, гарч бие засаж хөрс бохирдуулахгүй, халуун хүйтэн цэвэр бохир устай амины орон сууц бариад аятай тухтай амьдрах гэж байгаа айл зөндөө бий. Энэ айлуудад цэвэр, бохир усны шугам татаад өгчихвөл нарны панель гаднаа байрлуулаад халаалтаа, цахилгаанаа шийдчихнэ. Ингээд гал түлэхгүй, утаа гаргахгүй, даарч бие засахгүй байх боломжтой. Үүнийг энэ хуулиар яаж дэмжих вэ?.
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
-Амины орон сууц барих, ногоон орон сууцны асуудал Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан байгаа. УИХ-д өргөн мэдүүлж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр байна. Орон сууцжуулалтын тухай хуульд амины орон сууц баривал батлан даалт гаргаж өгөх зэрэг санхүүгийн талын асуудлыг зохицуулахаар тусгасан. Хэрэв хашаандаа амины орон сууц баривал тухайн иргэнд батлан даалт гаргах. Нөгөө талдаа орон сууцжуулалтын төрөлжсөн банкаар зээл олгохоор ярьж байгаа.