Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн "Улаанбаатар Амазонс" баг эх орондоо зохион байгуулагдсан FIBA 3x3 Улаанбаатар эмэгтэй дэлхийн Гран-При тэмцээнд түрүүлж, аваргын цомыг гардан авлаа.
Дасгалжуулагч Стив Сөрийн удирдлага дор тус баг тэмцээний турш уран тоглолт, өндөр ур чадвар, тактикийн ухаалаг шийдлүүдийг хослуулан үзүүлжээ.
Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод Германы шигшээ багийг ялав. Энэ амжилт нь Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн спорт хөгжиж буйг олон улсад нотлон харууллаа. "Улаанбаатар Амазонс" баг дэлхийн тавцанд өөрсдийн байр суурийг ийнхүү батжуулав гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мэдээлэв.