АНУ-ын Нью-Йорк хотын бэлгэ тэмдэг болсон Эмпайр Стэйт барилгын оройд гарсныхаа дараа туг дэлгэж, гэрлэх санал тавьсан хоёр хүнийг баривчилсан тухай албаныхан мэдээлжээ.
Тэдний авирсан оройн антен хэсгийн хамгаалалт чанга бөгөөд олон нийтэд нээлттэй байдаггүй. Одоогоор тэд хэрхэн хамгаалалтын бүсийг нэвтэрч 440 гаруй метрийн өндөрт гарсан нь тодорхойгүй байна.
Орой хэсгийн антен нь Нью-Йорк хотын бараг бүх телевиз, радиогийн дохиог дамжуулдаг чухал байгууламж юм.
Хосуудыг хууль бусаар барилга руу нэвтэрсэн, бусдын амь насанд аюул учруулсан, эд хөрөнгөд хохирол учруулсан зэрэг олон зүйл ангиар буруутгажээ.
Сүйт бүсгүй болох 33 настай 33 настай Анжела Николау өөрийн цахим хуудас энэ үйл явдлын зураг, бичлэгийг нийтэлсэн байна.
Түүний хамтрагч 32 настай Иван Кузнецовын цахим хуудасны зургуудаас харвал тэрбээр дэлхийн өндөр барилгуудад авирч байсан аж.
Эх сурвалж: CNN