gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Яагаад өнөөдөр болох сар хиртэлтийг “СУПЕР, ХӨХ, ЦУСАН” гэж нэрлэсэн бэ?

Д.Багахүү
Дэлхийд
2018-01-31
0
Twitter logo

Тун ховор тохиолддог супер сар хиртэлт өнөөдөр болох гэж байна. Тодруулбал гурван үйл явдал зэрэг давхцаж байгаа бөгөөд хүний амьдралд цөөн тохиолддог онцгой үйл явдлын нэг юм. Энэ удаагийн онцгой үзэгдэл Хойд Америк, Номхон далайн зүүн хэсэгт өглөө эхэлж, Ойрхи Дорнод, Ази, Австралид үдэш харагдах аж.

Өнөөдрийн сар хиртэлт Улаанбаатарын цагаар 18:51 цагт эхлэх бөгөөд 20:51 цагт бүтэн хиртэлт эхэлж, 21:29 цагт оргилдоо хүрэх бол 22:07 цагт бүтэн хиртэлт дуусах юм. Тэгвэл яагаад энэ удаагийн сар хиртэлтийг “Супер Хөх Цусан Сар” хэмээн нэрлэсэн гэдгийг сонирхуулъя.

Юуны учир ийм олон тэмдэг нэр давхцаж байгааг та гайхаж байж болох юм. Тэгвэл үг нэг бүрийнх нь учрыг тайлбарлаж өгье:

САР

Манай дагуул.

ЦУСАН

Цусан сар гэдэг нэршил нь бүтэн сар хиртэлтийг илэрхийлдэг. Бүтэн сар хиртэх үед буюу нар, сарны хооронд дэлхий байрших тохиолдолд сарны өнгө улаан харагддаг учраас тэр юм. Тодруулбал нарны туяа дэлхийн агаар мандлыг нэвтлэн гарахдаа зарим нь агаарт шүүгдэж хоцордог.

Жишээлбэл цэнхэр болон нил ягаан туяаны долгион богино учраас агаар мандал дахь молекулд шүүгддэг аж. Харин Улаан болон улбар шар өнгө илүү урт долгионтой учраас нэвт гарч, сарны гадаргууд хүрдэг юм байна.

ХӨХ

Хөх хэмээх нэршил нь өнгөтэй ямар ч хамааралгүй. Харин хуанлийн нэг сард хоёр удаа тэргэл сар үзэгдэх тохиолдолд хоёр дахийг нь ингэж нэрлэдэг. Түүнчлэн тэргэл сар 29,5 өдөрт нэг удаа үзэгддэг учраас мөн л ховор үзэгдэл юм. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 1-ний өдөр тэргэл сартай эхэлж, сарын төгсгөлд дахин нэг тэргэл сар гарч буй нь энэ аж.

СУПЕР

Энэ удаагийн тэргэл сар дан ганц тэргэл сар байгаад зогсохгүй, дэлхийг тойрох тойрог замынхаа хамгийн ойр зайд иржээ. Сарны тойрог зам зууван хэлбэртэй учраас сар дэлхийд хамгийн ойртож ирсэн үетэй тэргэл сар давхцах үзэгдлийг ингэж нэрлэдэг.

2015 оны Супер сар хиртэлтийн тухай НАСА дараах бичлэгийг хийж байжээ...

Дэлхий сарны хоорондын дундаж зай нь 382,900 километр байх бөгөөд хамгийн ойрхон өнгөрөх үед энэ зай ойролцоогоор 350 мянган километр, хамгийн хол үед 405 мянган километр болдог аж.

Энэ үедээ сар хамгийн хол байх үеийнхээсээ 14 хувиар том, 30 хувиар тод харагддаг бөгөөд хамгийн хол зайд үзэгдэх тэргэл сарыг Микро тэргэл сар гэж нэрлэдэг. Хамгийн сүүлд Супер сар хиртэлт 2015 оны есдүгээр сард болсон бол дараагийн хөх сар хиртэлт 2028 онд болох аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан