gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Замын цагдаагийн бетонон хаалт нэмэр алга

Нийгэм
2012-03-27
0
Twitter logo

Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод 427 километр урт хатуу хучилттай замаар 130 гаруй мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам хөдөлгөөнд оролцдог гэсэн тооцоо байдаг юм билээ.

Энэ өдөржин зогсолтгүй хөврөх цувааг Замын цагдаагийн газрынхан гэрлэн дохио, замын цагдаагийн хүчээр л зохицуулдаг. Харин сүүлийн үед Улаанбаатар хотын гол гол замын уулзваруудыг камержуулсан нь багагүй ач тусаа өгч байгааг замын цагдаагийнхан хэлж буй.

Мөн дүрэм зөрчсөн жолооч нарт хатуу арга хэмжээ авч, автомашин жолоодох эрхийг хасч эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа гэнэ билээ. Гэсэн ч энд тэнд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хулгайн замаар тоос манаруулан давхих жолооч нар байсаар байна.

Бас гарцаар гарч байгаа явган зорчигчийг мөргөх, шүргэх нь энүүхэнд. Сүүлийн үед чихэвчтэй, “дүлий” залуус ихэссэн нь бас л осол гарах шалтгааны нэг болж байна. Гэлээ гэхдээ жолооч нарын ёс зүйгүй, хэнэггүй байдал арай ч дэндэж байгаа юм.

Аргаа барсан замын цагдаагийнхан автомашинаа хүртэл камержуулж, өөрийн биедээ хүртэл телекамер суурилуулж байх вэ дээ. Үүнийг нь мэдээгүй зарим хэнэггүй жолооч нар өөдөөс нь хэрэлдэж байх юм. Тэрхүү цаг үеийн бичлэг нь баримт болон үлдэж, сайтуудаар цацагдаж, танил нь хараад шоолж суугааг жолооч нар анхааралдаа авмаар юм даа.

Үүнээс гадна "Модны 2"-оос "Саппоро" руу уруудах замд бетонон хаалт хийсэн хэдий ч түүнийг хэнэггүй жолооч нар үл тоон, замын боржур эвдэн, хашлага дундуур хэнэг ч үгүй уулзвар нэвтрэх үзэгдэл өдөр болгон гарах боллоо. Бас бетонон хаалтны жижгээс нь өргөөд энд тэндгүй шидчихсэн харагдана.

Согтуу жолооч нар очоод мөргөчихсөн байх юм. Түүнчлэн хүнд даацын машинууд ийнхүү уулзвар нэвтрэх гэж байгаад зүлэгний хашлагыг эвдэж, нийслэлийн өнгө үзэмжид хөнөөл учруулаад байгааг дүүргийнх нь засаг ноёд, хороо хорины дарга нар аль нь ч тоож байгаа юм алга.

Уг нь тэрхүү бетонон хаалт дээр “Замын цагдаагийн өмч” хэмээн бичсэн ч тусыг эс олж байна. Мөн "32-ын тойрог"-ийн хажууханд ийм бетонон хаалт тавьжээ. Гэсэн ч энэ хаалт нэмэр тусаа өгч чадахгүй л байна. Манай улсад л замын цагдаа нар нь ингэж хаягдал бетоноор хаалт хийж, түүнийгээ маллахын тулд дээр нь “Замын цагдаагийн өмч” гэж бичдэг байх даа. Бодохоос өрөвдмөөр юм.

Ядаж л улсын төсөвт хэдэн цаас суулгаад, аятайхан хашлага аваад тавьчихаж болдоггүй юм байх даа. Уг нь замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж, урсгал сөрж, үг хэл таталдаг жолооч нар ухамсартай болчих юм бол замын цагдаа нар аргаа барж, ингэж хог хаягдал түүхгүй байж болмоор санагдах юм.

Тэгсэн хэрнээ энд ч өндөр хөгжилтэй орных шиг стандарт баримтална, тэнд ч тэр улсынх шиг сайхан зүйл босгоно гэж худлаа ярьдаг хүн олширчээ. Ингэж байхаар бодит амьдрал дээрээ тус болох зүйлсийг бүтээдэг болчих юмсан даа.

Энэ дашрамд дуулгахад Замын цагдаагийн газрынхан Швед улсад туршлага судлаад иржээ. Тэд тус улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын туршлагыг нэвтрүүлэхээр болоод байгаа гэнэ. Швед улс зам тээврийн осол хэргийг тэглэх бодлого барьж, зам тээврийн ослоор хүмүүс амиа алдахгүй байх нөхцлийг бүрдүүлж чадсанаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Хамгийн гол нь Швед улс хот дотроо хэзээ ч шулуун зам тавьдаггүй, дандаа тойрог зам тавьдаг нь осол гарах шалтгаан нөхцлийг бууруулдаг гэнэ. Уулзвар нь гэхэд л манай Гурвалжингийн гүүрнийх шиг байдаг гэсэн. Ийм тойрог уулзварыг хийснээр гэрлэн дохионы ч хэрэг гардаггүй гэнэ. Тиймээс есөн сая хүн амтай Швед улсад зам тээврийн ослоор нэг ч хүн амиа алддаггүй гэнэ дээ.

За ямартай ч замын цагдаагийнхан Швед туршлагаа нэвтрүүлээд, уулзвар болгоноо тойрог болгочихвол хог хаягдал цуглуулж, муу нэр зүүхгүй л байх даа.

Э.Энх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан