Хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг зохицуулах зорилготойгоор нийслэлийн захирагчийн албанаас зарим худалдааны төв, захуудын ажиллах цагийн хувааринд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан билээ.
Уг захирамжийн дагуу “Сандэй плаза” худалдааны төв энэ сарын 26-ны өдрөөс эхлэн 08.00-17.00 цагийн хооронд ажиллах болоод байгаа ажээ.
Харин “Сандэй плаза”-гийн лангуу түрээслэгчид “нөхцөл байдлыг ойлголгүй, лангуу түрээслэгчдийн санаа бодлыг авч хэлэлцэн судалгаа хийлгүйгээр амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасан” хэмээн дургүйцлээ илэрхийлж, дээрх захирамжиндаа өөрчлөлт хийхийг нийслэлийн захирагчийн албанаас хүсэж байна.
Тус худалдааны төвд нийт 800 орчим лангуу түрээслэгч бизнес эрхэлдэг бөгөөд тэд хуучин цагийн хуваариар буюу 10:00-21:00 цагийн хооронд ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. Учир нь “өглөө 8 цагт бараг бүхий л салбарын ажил эхэлдэг тул үүнтэй зэрэгцээд замын түгжрэл багасахгүй харин ч нэмэгдэнэ.
Түүнчлэн өглөө 8 цагт худалдан авалт хийх гээд ирэх худалдан авагч бараг байхгүй, хамгийн эхний худалдан авагч өдрийн 13 цагт ирдэг тул ажил дөнгөж эхэлж байхад хаалгаа барина гэдэг бол амьдралд нийцэхгүй асуудал. Эдгээр 800 орчим лангуу түрээслэгчдийн цаана 2500 гаруй хүний эрх ашиг, амьдрал ахуй яригдаж байгаа. Худалдан авагчид орой 18 цагт ажлаа тараад л худалдан авалтаа хийж эхэлдэг учраас ид орлоготой үед хаалгаа барих болоод байна” хэмээн учирлаж байсан юм.
Түүнчлэн “Сандэй плаза”-гийн лангуу түрээслэгчид талбайн хэмжээнээс шалтгаалаад сард 650 мянгаас 2 сая төгрөг хүртэлх түрээс төлдөг байна. Тэд “банкнаас их хэмжээний зээл авсан байдаг тул шинэ цагийн хуваарь ажил амьдралаа залгуулахад багагүй хүндрэл учруулах нь байна. Замын түгжрэл багасгахаар гаргасан шийдвэрийн санаа нь зөв ч зохицуулалтаа буруу хийгээд байна” гэлээ.
А.Цацрал