БЭЭЖИН. /Voice of Russia/. Хятадын нийслэл хот энэ оны хоёрдугаар сарын 21-нд гэр бүр төлөвлөлтийн бодлогоо зөөллөснөөс хойш ойролцоогоор 20 мянган хос хоёр дахь хүүхдээ гаргах эрхтэй болжээ.
Бээжингийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн газрын гаргасан статистик мэдээнд дурдсанаар, хоёр дахь хүүхдээ гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн анкетыг 21249 хос бөглөжээ. Тэдний 19363-т нь ийм зөвшөөрөл олгосон байна.
Зөвшөөрөл авсан хүмүүсийн 56 орчим хувь нь 31-35 настай эмэгтэйчүүд байжээ.
Хүн амын өсөлтөө журамлах зорилгоор 1979 оноос хэрэгжүүлж эхэлсэн ганц хүүхдийн бодлогоо 2013 оны эцсээр Хятад улс зөөллөсөн юм.
Хэрвээ эцэг, эх нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй болохыг Хятадын мужуудын олонх нь хосуудад зөвшөөрсөн билээ.
Ажиллах хүчний тоо нь буурч, хүн ам нь хөгширч байгаатай холбогдуулан тус улс ганц хүүхдийн бодлогоо зөөллөжээ.
Ганц хүүхдийн бодлогын улмаас Хятадын олон хос, ялангуяа, хөдөө орон нутагт амьдардаг хосууд эмэгтэй хүүхдээс эрэгтэй хүүхдийг илүүд үзэн үр хөндүүлдэг байна.
Г.Доржханд