Засгийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны
байгууллага, КТNET болон SK компанийн хамтарсан энэ төсөл хэрэгжсэнээр гаалийн
байгууллагын мэдээллийн технологийн нэгдсэн систем бий болж, Монголын гааль
цахим гаалийн хэлбэрт бүрэн шилжих аж. Ингэснээр цахим нэг цонхны үйлчилгээтэй
болж, үйлчлүүлэгчид онлайнаар бүрдүүлэлтээ хийлгэж, мэдээллээ интернэтээр
солилцдог болох юм байна.
Гаалийн цахим нэг цонх сүлжээ цаашдаа үндэсний цахим нэг цонхны үйлчилгээнд нэгдэн холбогдох аж. Гадаад худалдааг хөнгөвчлөх, аливаа саад тотгор, хүнд суртлыг багасгах, худалдааны таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхэд багагүй хувь нэмэр оруулах энэ төслийг өнөөдрөөс эхлүүлэн ирэх жилийн 12 сар гэхэд хэрэгжиж дуусахаар төлөвлөжээ. Төслийг БНСУ-ын Засгийн газрын 2,5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм байна.
Монгол Улсын эдийн засаг өргөжин хөгжиж, гадаад худалдаа даяарчлагдаж байгаа өнөө үед гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн үйл ажиллагааг шуурхай болгон олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь эл төсөл юм.
Ш.Эрдэнэчимэг