Монгол-Японы хамтарсан судлаачдын баг 2006 оны наймдугаар сард манай орноос нэгэн үлэг гүрвэлийн яс олсон нь дэлхийд дуулиан тарьж байна. Уг үлэг гүрвэл 70 сая жилийн өмнө амьдарч байсныг тогтоожээ. Хамгийн чухал нь аварга том биетэй махан идэшт үлэг гүрвэл болох тарбозаврын зулзагаараа шахам гүрвэл байсанд Монгол, Японы эрдэмтэн, судлаачид хагартлаа баярлаж байна. Энэ нь дэлхийд анхны олдвор агаад яс нь бараг бүтнээрээ шахуу байсан нь палеонтлогийн шинжлэх ухаанд үнэлж баршгүй тун ховор олдворт тооцогджээ. Япон, Чех, АНУ-ын хэвлэлд энэ талаар бичжээ. Чихэнд чимэгтэй энэ мэдээг монголчуудтайгаа хуваалцахаар Шинжлэх ухааны академийн Палеонтлогийн төвийн захирал Р.Барсболдтой уулзлаа.
-Монголоос
олдсон үлэг гүрвэлийн талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж байна. Хэр аварга амьтан юм бэ?
-Говийн дээд цэрдийн хурдсаас олсон. 70 сая жилийн өмнө
амьдарч байсан, махан идэшт үлэг гүрвэл юм л даа. Нас бие гүйцсэн тарбозавр
12-13 метр урт, 3-5 тонн жинтэй байжээ. Бидний олсон нь зулзага наснаасаа
өнгөрч явах үедээ мөхсөн юм билээ. Хоёр метр орчим урттай, 40-50 кг жинтэй. Нас
бие гүйцсэн үлэг гүрвэлийн биеийн жинтэй харьцуулахад бараг 100 дахин бага.
-Гадаадынхан
үүнийг нас бие гүйцээгүй, залуу тарбозавр гэж онцлоод байгаагийн учир юу вэ?
-Үлэг гүрвэлийн зулзага олдох нь тун ховор. Нас бие
гүйцсэн үлэг гүрвэл Монгол, АНУ-ын нутаг дэвсгэрээс нэлээд олддог. Манай улсын
байгалийн түүхийн музейд ч бий шүү дээ. Бидний хоёр жилийн өмнө олсон нь
зулзагаараа шахуу амьтан. Тийм үедээ мөхөж, чулуужсан байгаа юм.
-Адуугаар
бол даага, сарваа насных байх нь ээ?
-Ээ, яг тийм. Ийм бага, залуу махан идэшт үлэг гүрвэл
олддоггүй. Гол нь энд л байгаа юм. Тарбозавр гэдэг бол грекээр аймшигт үлэг
гүрвэл гэсэн үг. Энэ амьтныг Америкт
тираннозавр буюу дарангуйлагч үлэг гүрвэл гэдэг. Аварга том амьтан л даа. Энэ
амьтан 70 сая жилийн тэртээ Монгол, Америкт л
амьдарч байж. Ийм том, махчин амьтан яаж өсч, үржиж, томорч байсныг судлахад
говиос олдсон энэ залуу тарбозавр асар үнэтэй хувь нэмэр болно. Хамгийн чухал
нь энэ. Шинжлэх ухаанд судлагдаагүй байсан цоорхой нөхөгдөнө гэсэн үг.
-Зулзагаараа шахуу тарбозавр дэлхийд анх удаа Монголоос
олдсон байх нь ээ?
-Тэглээ. Энэ бол дэлхийд
анхных нь. Махчин үлэг гүрвэл олон янз байдаг. Төв Азийн Монголоос умард
Америкт очсон, хойд хөл дээрээ гүйдэг, махан идэшт анх удаа олдож байна. Одоо
зулзага олдвол бүр хачин юм болно. Маш том нээлт болно шүү. Тэгвэл өндөг,
зулзаганаас эхлээд нас бие гүйцэтлээ махчин үлэг гүрвэл хэрхэн хувьсч, өсч
бойждог байсан гээд бүх үе шатыг судлах боломж бүрдэнэ. Японы эрдэмтэд үүнд их
ач холбогдол өгч байгаа. Америкийн эрдэмтэд бидэнд баяр хүргэсэн. Одоохондоо дэлхийн хаанаас ч зулзага олдоогүй
байгаа. Монголоос олдоно гэж найдаж байна.
-Чулуужсан яс нь бүтэн байсан гэсэн үү?
-Бараг бүтэн байсан.
Цөөн яс дутсан. 100 хувь бүтэн яс олдоно гэж байдаггүй. Толгойн яс, сүүл, хөл
нь бүтнээрээ байсан шүү.
-Яагаад ийм ховор олдвор олчихоод мэдээлэхгүй, хоёр жил
дарсан юм бэ?
-Сайн, ховор олдвор
олдлоо гэдгийг бид мэдэж байсан л даа. Гэхдээ судлах хэрэгтэй байсан юм.
-Манайхан өөрсдөө эндээ судалж болоогүй юм уу?
-Болох л байсан. Энд
ердийн судалгаа хийдэг. Японы судлаачдын техник тоног төхөөрөмжийг л түшиглэж
тийш явуулсан юм. Тэнд компьютер график ашиглан, биеийнх нь жин, тархи, толгой,
шүд, хөл гээд бүх яс, биеийнх нь бүтцийг хүмүүст харуулах боломжтой баримтат
кино маягийн зүйл хийж байгаа. Үүнийг
хийхэд багагүй цаг хугацаа шаардлагатай.
-Судалчихаад тарбозаврын ясыг манай улсад буцааж өгнө биз
дээ?
-Өгөлгүй яах вэ. Судалж
дуусаад өгөх учиртай. Гэрээ байгуулаад өгч явуулсан. Тэнд Японы эрдэмтэдтэй
манай нэг судлаач хамтран ажиллаж байгаа.
-Олдвороо эргэж тойрч байгаа юу?
-Би сая Япон яваад
ирсэн. Японы хэвлэлүүд манай говиос олдсон тарбозаврын талаар шуугиж байна лээ.
-Манай эх орон баян юм аа. Монголд динозаврын хэчнээн
төрөл амьдарч байсан юм бол?
-60-аас доошгүй төрөл
байжээ. Монгол, АНУ, Хятад гурвыг үлэг гүрвэлийн эх орон гэдэг шүү дээ.
Олдвороороо дэлхийд эхний гуравт бичигддэг. Харин тэр нь нэгд, энэ нь гуравт
гэсэн юм байдаггүй.
-Маш ховор олдвор олдсоноороо Монгол одоо нэгд бичигдэх
байх аа.
-Тэгэх байх аа.
Х.Болормаа