Манай улсад аялж, ажиллаж, амьдарч байгаад хууль зөрчсөн гадаадын иргэдийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Монгол Улсаас албадан гаргадаг. Ингэхдээ хийсэн хэрэг, гаргасан зөрчлөөс нь хамаарч заримынх нь дахин орж ирэх эрхийг бүрмөсөн хасдаг бол нэг хэсгийг нь Монголд хөл тавихыг түр хугацаагаар хориглодог.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар ийм арга хэмжээ авахуулж, паспортандаа хар тамга даруулсан гадаадын 50 иргэн Монголд дахин орж ирэхийг завдаад баригдлаа. Гадаадад суугаа манай улсын Элчин сайдын нам, Консулын газраас эдгээр хүнд виз олгосон байх юм. Энэ 50 хүний дөрөвт нь бүр хоёр ч удаа виз гаргаж өгчээ. БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын газрынхан хамгийн олон удаа ийм зөрчил гаргасан байна.
Хар дансанд орчихоод виз авч чадсан эдгээр иргэдийг Монгол Улсьн хилээр нэвтрэх гэж байхад нь хилийн боомтууд дахь Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны ажилтнууд илрүүлэн, буцаажээ.
Улс орноо төлөөлөн харьд суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд энэ жил л анх удаа ийм алдаа, зөрчил гаргаж байгаа биш аж. Энэ талаар гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны дарга Д.Мөрөн "Виз олголт хавтгайрч байна. Дипломат ажилтнууд хэнд виз олгож буйгаа хянадаггүй, виз мэдүүлэгчийг ярилцлагад оруулж судалдаггүй, ярилцлагад ороод тэнцээгүй хүмүүст виз олгож байна. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэдэгдсэн. Гадаад хэргийн яам энэ талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж албаныхаа үйл ажиллагааг сэтгүүлчдэд танилцуулахдаа мэдэгдсэн юм.
Улс орныхоо нэр нүүрийг бодож, эрх ашгийг эрхэмлэж явах учиртай дипломатчид хар тамгатай харийнханд виз дарж өгөөд явуулж байна гэдэг дэндүү хариуцлагагүй зүйл. Нэг хэсэг янжуур, хар тамхины наймаанд орооцолдож, эх орноо гадаадад шившиг болгодог байсан дипломатчидын мөнгө хийх арга өөрчлөгдөж, визээр хөлждөг болсон юм биш байгаа. Төр төлөөлсөн төлөөлөгчид нь ингэж эх орноо худалдаж идээд байвал хууль зөрчсөн харийнхан улам даврах нь мэдээж. Даварч ч байгаа.
Ямар зорилгоор Монголд зорчих гэж буйгаа хэлж чадахгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлэх сонирхолтой 23 орны 1065 иргэн өнгөрсөн зургаан сард манай улсын хилээр нэвтрэхийг завджээ. Үүний 880 нь өмнөд хөршийн иргэн. Харийнханд үйлчилдэг түшмэдийг хазаарлах цаг болсон юм биш үү.
Х.Болормаа