Үндэсний портал GoGo.mn сайтаас “Ханьдаа бичих хайрын захиа” уралдааныг зарлаад байгаа билээ.
Уралдаан зарласан даруйд материалууд ирж эхэлснийг дуулгахад таатай байна.
Ханьдаа зориулан сэтгэлийн үгсээ хэлхэхээр бэлдэн суугаа залуу танд гэж зөвлөхөд ирэх пүрэв гараг хүртэл буюу 6-ны өдрийг хүртэл захидал хүлээн авахыг битгий мартаарай.
Хайртдаа захидал бичиж сэтгэлийг нь догдлуулахын зэрэгцээ хэрвээ та түрүүлвэл Мартын 8-наар ханьдаа юу бэлэглэх вэ гэж сэтгэлээ зовоохгүй байх давуу талтай. Өөрөөр хэлбэл бид түрүүлсэн нэг захидлын эзнийг "Сваровски" брэндийн бүтээгдэхүүнээс сонгох 300 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнах болно.
Уралдаанд оролцохын тулд та захидлаа news@mongolcontent.mn цахим шуудангаар “Ханьдаа бичих хайрын захиа” хэмээн хаяглаж илгээгээрэй.
Захидлын уралдаан гуравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилж, 8-ны өдрөөс Үндэсний портал GoGo.mn сайтын мэдээний буланд уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийтлэх болно.
Ирсэн бүтээлүүдээс сонгон, хэсгээс нь сонирхуулъя.
“...Сайн байна уу. Юуны өмнө сэтгэлийн гүн дэх хэдхэн үгийг хайртад минь хүргэж байгаа та бүхэндээ чинь сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Үнэндээ би анхны харцаар дурладаг гэдэгт итэгдэггүй цөөхөн хүний нэг л дээ. Гэсэн ч тэр үгийг минь үгүйсгэх гэсэн шиг чамдаа тэр нэг сайхан үдэш анхны харцаар бараг дурласан байх. Энгийн даруухан атлаа бусдаас онцгой сайхан чамтайгаа учирсандаа би хайрын бурхан “Амурт” өдөр бүр баярлаж явдгаа нуугаад яахав.
...Ирээдүйн сайн сайхныхаа төлөө хайр нь бүхнийг хийнээ. Одоо байгаагаасаа илүү их сурч, илүү их хөдөлмөрлөж, өөрсдийн гэрэлт ирээдүйгээ бий болгож, урт удаан хамтдаа байж, өвөө эмээ болтлоо яг үлгэрт байдаг шиг жаргалтай байхын төлөө хичээнээ. Чи минь ч бас надад итгэж, миний дэргэд үүрд байгаарай…”
Эрчүүд минь, ханьдаа хайрын үгсээ харамгүй бичсэн захидлаа бидэнд илгээгээрэй.