Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяртай ярилцлаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх компаниуд тодорч бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Цаашид Улаанбаатар хотын аль аль хэсэгт дахин төлөвлөлт хийх вэ?
-Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг зургаан удаа хийсэн байдаг. Хамгийн сүүлчийн буюу Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 хөгжлийн чиг хандлага гээд ерөнхий төлөвлөгөө энэ оны хоёрдугаар сарын 8-нд Засгийн газрын хуралдаан, УИХ-аар орж батлагдсан.
Үүний дагуу нийслэлийн гэр хороолол нам давхрын орон сууцны хороолол хоршсон тохилог амины орон сууцны хороолол болох юм. Өнөөдөр Улаанбаатар хотод 184 мянга гаруй өрхийн иргэд гэр хороололд амьдарч байна. Тэдгээр айлууд бүгд хөрсөнд бохироо шингээдэг, мод,
нүүрс түлж шууд агаарт ямар ч шүүлтүүргүй утаагаа гаргадаг.
Энэ бүхэн агаар, хөрсний бохирдол үүсгэх эрүүл ахуйн талаасаа хүндрээд эхэлж байна. Тиймээс ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хороололд улсаас инженерийн шугам сүлжээ тавих, зам талбай, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Ер нь Улаанбаатар хотын бүх л гэр хороолол дахин төлөвлөлтийн хязгаар гэж ойлгож болно. Өмнө хэлсэн 184 мянга гаруй өрхөд бүгдэд нь дахин төлөвлөлт хийх ёстой.
-Энэ ажлыг хэрэгжүүлэх талаар юу хийж байна вэ?
-Эхний ээлжинд манайхаас 12 байршлыг сонгосон. Үүнийг ИТХ-аар дэмжээд тус байршлууд дээр төсөл сонгон шалгаруулахаар болсон. Энэ хүрээнд аж ахуй нэгжүүдийг журмын дагуу шалгаруулаад байна. Үүнээс найм нь гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа. Эхний ээлжинд Хүүхдийн урлан бүтээх төвийн хойт талын хэсэг VII хороолол, III, IV хорооллын хойд тал байна. Замынхаа урд талд орон сууцны хойд талд гэр хороолол үргэлжилдэг. Яг энэ хэсгүүдэд инженерийн шугам сүлжээг замынх нь хойно гаргаж тодорхой хэмжээнд нэмэгдүүлээд мен адилхан орон сууцны хороолол болгох юм.
Ингэснээр хойно суурьшиж байгаа гэр хорооллыг тохилог орон сууцны хороолол болгож тоог нь багасгана. Мөн иргэд олон жил суурьшсан Дэнжийн 1000, Гандан, Толгойт, Орбит гээд нягтрал ихтэй газрууд байна. Энэ бүгдийг нь орон сууцанд оруулахад хүндрэлтэй. Тиймээс хашаанд нь инженерийн шугам сүлжээг татаж өгнө.
-Дулаан, цахилгааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Тэр бүгдээс ирсэн бохирыг ганц цэвэрлэх байгууламж руугаа явуулчихвал ачааллаа даахгүй. Тиймээс тодорхой хэсэгтээ орчин үеийн бие даасан бага хэмжээний цэвэрлэх байгууламжтай болох юм. Мөн бие даасан бага хэмжээний дулаан, цахилгаан гаргадаг станцуудыг байрлуулна. Ингэснээр ойр орчимд байгаа гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоод нэг цэгээс дулаан, цахилгаан өгдөг байсныг болиулж олон жижиг бичил төвүүд байгуулагдана.
Тэр төвүүд гэр хорооллуудад дулаан, цахилгаанаа өгөх бөгөөд тодорхой хэмжээний бизнесийн байгууллагууд байх юм. Мөн хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ногоон байгууламжтай байх, боловсрох сургууль, цэцэрлэг, ахуй үйлчилгээ, худалдааны төв, эмнэлэг байх ёстой. Ингээд хийвэл хотын төв рүүгээ нягтардаг.
Хотын төвд кино үздэг, бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг сааруулах юм. Тиймээс хотын ерөнхий төлөвлөгөөний 2020 оны тодотголд Улаанбаатар хот ганц чиглэсэн хөдөлгөөнтэй байгааг найман том төв болгоод задалчихъя, Найман том, 23 дэд төв байгуулаад энэ төвүүд дээрээ чиглэсэн дэд бүтцүүдийг байгуулахаар тусгасан.
Тэдгээр дэд бүтцийн цөмд хэсэгт тодорхой хэмжээний оффис, худалдааны төвүүд, дараагийн хэсэгт дөрөв, таван давхар орон сууц тэгээд гурван давхар таун хаус бүр уул руугаа болоод ирэхээр тохилог амьны орон сууцны хороололтой болгохоор төлөвлөсөн. Ингэвэл хөрс, агаараа бохирдуулахаа болиод орчин нөхцөл сайжирч ажлын байртай болох юм. Ингэж л Улаанбаатар хот хөгжинө гэж харж байгаа.
-Хотоос үйлдвэрүүдийг гаргана гээд байгаа. Энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?
-Ерөнхий төлөвлөгөөний нэг үзэл баримтлал нь хотын баруун чиглэл буюу Партизан, Аргалант, Батсүмбэр чиглэлийн 361-ийн гарам чиглэлд тодорхой хэмжээний мал аж ахуй зонхилсон үйлдвэрлэлийн бүс болгох юм. Мөн урагшаа Алтанбулаг чиглэлд Биокомбинат, Шувуун фабрик уруу жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн төвүүд байрлана. Багахангайг барилгын материал буюу терминалын том чөлөөт бүс болгоно.
Налайхыг бол барилгын материалын үйлдвэрлэл чиглэлээр нэлээд эрчимжсэн үйлдвэрлэлийн бүс болгохоор төлөвлөсөн, Багануур болоод ирэхээр уурхайгаа дэмжсэн станц байдаг эрчимжсэн технологи үйлдвэрлэлийн хот болгоно.
-Оюутнуудыг хотхон хэлбэрээр хотоос гаргах гэж байгаа тухай яриа гарч байсан. Энэ асуудал хотын ерөнхий төлөвлөгөөнд байгаа юу?
-Налайхад 2000 га нутаг оюутны хотхон барихаар сонгогдоод захирамж, шийдвэр нь гарсан байдаг. Тэр газар нь геологийн нарийвчилсан дүгнэлт хийгээгүй учраас цэвдэгтэй, тодорхой хэмжээнд байгалийн орд газар байна гэдэг утгаар дэмжигдээгүй.
Одоо Багануур дүүрэгг 10000 га-д оюутны хотхон байгуулна гээд зургийн даалгавар нь боловсруулаад явж байна. Энэ БШУ-ны яамнаас ажлын хэсэг гарсан. Ер нь бүх сургуулийг тэнд аваачаад тавих биш. Техникийн их сургууль байлаа гэхэд Зам гүүр, Аялал жуулчлалын анги нь Багануурт түшиглээд газар дээрээ дадлагаа хийчихдэг, оюутнуудаа байршуулчихдаг, багш нар нь судалгаа шинжилгээгээ хийчихдэг боломжийг бүрдүүлье гэж байгаа юм.
-Тухайн үед бүх сургуулийг гаргана гэх мэтээр ярьж байсан хүмүүс бий?
-Их, дээд сургуулийн цогцолбор байгуулна гээд эхлэхэд бусдын үгийг сайн сонсоогүй хүмүүсийн гаргасан яриа. Ер нь их дээд сургуулийн цогцолборуудыг байгуулна. Гэхдээ манай төлөвлөлтийн газрын үзэж буйгаар материаллаг баазаа түшиглэж байгуулна. Түүнээс Анагаахын сургуулийг хаа байсан Багануурт аваачих буруу. Харин нүүрсний чиглэлээр инженерийн сургууль байх ёстой.
Дархан, Эрдэнэт, Ховд, Говь-Алтай руу бодлогоор гаргах ёстой л доо, Эрдэнэтийн том зэс баяжуулах үйлдвэрийг түшиглээд том сургууль гаргачих юм бол тэнд хүүхдүүд дадлагаа ч хийчихдэг, ажлын байртай болчихдог амьдралаа аваад явчих боломж нь бүрдэнэ. Дарханд төмөрлөгийн үйлдвэрийг түшиглээд төмөрлөгийн үйлдвэрийн том сургууль гаргах зэргээр цогцоор нь бүрдүүлье.
Ганцхан газар гаргаснаар тодорхой амжилтад хүрэхгүй. Улаанбаатар хотын төвд улсын томоохон сургуулиуд төвлөрчхөөд байна. Эдгээрт суралцагчдыг амьдралтай нь холбож өгье гэсэн зорилготой байгаа.
-Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 145 газрын эрхийг цуцалсан. Тэр газруудад хэрхэн төлөвлөлт хийхээр тусгасан бэ?
-Нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн талбай дээр тодорхой эрх мэдэлтэй хүмүүс газар авсныг цуцалж байгаа.
Мөн Газрын тухай хуулинд инженерийн шугам сүлжээтэй газар дүүргийн Засаг дарга газар олгож болохгүй гээд заачихсан байдаг. Тэгэхээр дүүргийн засаг дарга инженерийн шугам сүлжээтэй буюу А зэрэглэлийн газар газар олгосныг цуцалсан. Үүнээс гадна газар доогуур төрөл бүрийн маш олон шугам явж байгаа. Үүнийг мэдэлгүй газар олгосон явдал байна. Дээрх чиглэлүүдээр цуцалсан.
Эрчим хүч, Газар, Хот байгуулалтын тухай хуулин дээр боломжгүй гэсэн газруудыг судалж байгаад цуцалсан хэрэг. Энэ газруудад инженерийн шугам сүлжээ байх юм бол хашаа татаж хамгаалж ашиглана. Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай байвал ногоон байгууламжийг нь сэргээгээд ашиглая гэж байгаа.
-Нийслэлийн замын асуудлыг сайжруулах талаар төлөвлөсөн зүйл юу байна?
-Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны ерөнхий төлөвлөгөө маань 2002 онд батлагдаж байсан юм. Энэ дээр Улаанбаатар хот төвийн, баруун, зүүн бүс, 22-ын товчооны цаана хотын шинэ төв гээд дөрвөн том бүстэй байхаар төлөвлөсөн. Эднийг хооронд нь холбосон том тойрог замууд байна.
Эхний тойргийн замыг Их тойруу гэж нэрлэдэг замыг Нарантуул захаас урагшаа явдаг замтай холбочихож байгаа. Дараагийнх томсгосон тойргийг холбох боломжтой. Харин гурав дахь тойрог буюу Богд уулын урдуур зам тавиад зүүн, баруун тийш явах болгочихвол түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд багасгана.
Ж.Баярсайхан