Өмнөх
жилүүдэд шинэ оны босгонд тулж ирсэн энэ өдрүүдэд улс төрийн амьдралд гарах дуулиан
шуугиан намжиж, улстөрчид гоёлоо "гайхуулцгааж" байдаг
сан. Харин 2008 оны сүүлчийн долоо хоногт МАХН ерөнхий нарийн бичгийи
даргаа сонгож, Засгийн газар агентлагуудаа
байгуулан
дэд сайдуудаа томилов. Мөн парламент улиран яригдаж байгаа УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн
бүрэн эрхийг түдгэлзүүлэх
тухай асуудал дахин сөхөгдөж сандаргалаа. Харин өнөөг хүртэл гишүүнийхээ бүрэн эрхийг
эдэлж чадахгүй яваа УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргоос сонгогдож түр үнэмлэхээ авсан Х.Тэмүүжин,
Д.Энхбат нар Сонгуулийн ерөнхий хороонд хандав.
Тус тойргоос
сонгогдсон Ц.Мөнх-Оргил ч төрийн ордонд явж харагдсан зэрэг нь өнгөрөгч долоо хоногийн
сонин содон үйл явдал байлаа.
Генсек тодров
МАХН
ерөнхий нарийн бичгийн даргаараа У.Хүрэлсүхийг
сонголоо. Намын даргын итгэлийг хүлээсэн МАХН-ын залуу боловсон хүчний нэг тэрбээр
энэ албан тушаалыг нэр төртэй авч явахаа хэлээд
амжсан. Амаргүй цаг үед, ачааны хүндийг үүрэх хүн бол яах аргагүй МАХН-ын ерөнхий
нарийн бичгийн дарга мен гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тиймээс ч энэ суудал удаан
хугацааны турш нууцлаг байсан юм.Ингээд шинэ оны өмнөхөн МАХН-ын гишүүд нарийн бичгийн
даргаа томилж, ажил үүргийг нь хүлээлгэж өгөв.
Дэд бүтцээ цомхотгож, дэд сайдаа нэмлээ
Засгийн газар агентлагуудын
бүтэц, бүдүүвчийг батлах тухай хуулийн төслөө cap гаруйн өмнө УИХ-д өргөн барьсан
ч асуудал шийдэгдэлгүй байсаар сая нэг батлагдав.
Нэгэнт Засгийн газар ямар бүтэцтэйгээр ажиллахаа шийдвэрлэсэн тул удтал "тохиролцсон" дэд сайдуудаа томиллоо. Хэдийгээр С.Баяр төрийн нүсэр бүтцийг цомхотгоно гэсэн зорилт тавьж байсан нь саяхан боловч энэ удаа дэд сайд хэмээх "хэрэггүй" албан тушаалыг хамтарсан Засгийн газартаа үлдээлээ. Тэр ч бүү хэл, зарим яамыг нэгтгэсэнтэй холбоотойгоор нэг яам хоёр дэд сайдтай байхаар болсон юм. Өөрөөр хэлбэл, 11 яам, 14 дэд сайдтай ажиллана. Санхүүгийн хямрал нүүрлэж банк дампуураад, бараа ховордоод байгаа эдүгээ цагт төрд ивээгдсэн дэд сайдууд ч азтай юм аа. Дээр нь бас аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын бүтцийг баталснаар овоо хэдэн нөхөр орлогч даргын суудалтай болов.
Л.Гүндалайд "бэлэг" барихаар шийдсэн гэнэ
Үндсэн
хуулийн Цэц Халдашгүй байдлын дэд хороонд холбогдох хуулийн заалтыг түдгэлзүүлэх тухай дүгнэлт гаргасантай зэрэгцэн Улсын
ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ
дахин ирүүлэв. Цаг хугацааны хувьд давхардсан боловч дээрх хоёр бичгийг тус тусын
хуулийн дагуу шийдвэрлэх учиртай. Халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүний
хоёр нь томилолттой гэсэн шалтгаанаар хуралдах хугацаа нь нэг хоногоор хойшилсон.
Харин Д.Лүндээжанцан гишүүн тойргоосоо ирснээр Халдашгүй байдлын дэд хороо хуулийн
хугацаандаа амжиж хуралдсанд тооцогдов. Ийнхүү хуралдаанаа эхэлсэн ч гишүүний бүрэн
эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх болоогүй бололтой. Эрхэм Л.Гүндалай гишүүний
асуудлыг хэлэлцэхгүй өнгөрөөж шинэ оны “бэлэг” барихаар шийджээ.
Баянгол дүүргийн “гишүүд” хүнд байдлаас гарч чадахгүй нь
Хуучин оноо үдэхдээ хийсэн бүтээснээ магтан дуулдаг бичигдээгүй
хууль
бий. Үүний адил УИХ хийснээ дүгнэх гэхээр л нэг гацаа гараад байгаа юм. Юу гэвэл, 2008 оны ээлжит сонгууль болсноос хойш хагас жил өнгөрч байхад УИХ-ын 76 гишүүнээс дөрөв нь байдаггүй. Тэд хуралдаандаа сууж үг хэлэх, хууль санаачилж хэлэлцэх боломжгүй хүнд нөхцөлд байсаар. Иймд тэд шинэ оны өмнө энэхүү хүнд нөхцөл байдлаас гарахыг хүсч байгаагаа холбогдох
газар буюу Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэв. Харин СЕХ нааштай хариу өгсөнгүй. Тэгэхээр шинэ он гарахаас өмнө УИХ, СЕХ болоод хууль, хяналтын байгууллагууд Баянгол дүүргийн сонгогчдын саналыг хүлээн авч өргөн барих “өрөө” дарж амжихгүй нь бололтой. Өртэй хүн өөдөлдөггүй гэж муу амласан ч юм шиг, сүрдлсэн ч юм шиг ардын минь мэргэн үг байдаг сан даа.
Ц.Мөнхзул