Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаны хяналтын байцаагчид нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэгт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 62 байгууллагын 1678 иргэний бичиг баримтыг шалгажээ. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын гурван иргэнийг илрүүлж, нутаг буцаасан байна. Үүнээс гадна 14 аж ахуйн нэгжид ажиллаж байсан 190 хятад иргэн зөрчилтэй байсан аж. Гадаадын иргэд Монгол Улсад орж ирээд зохих хугацаандаа бүртгүүлээгүй, бүртгүүлснээсээ хойш нэг сарын хугацаанд оршин суух зөвшөөрлөө аваагүй зэрэг зөрчил дутагдал уг шалгалтаар нийтлэг илэрлээ. Зөрчил гаргасан байгууллага, иргэнийг Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгох арга хэмжээ авсан байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллаж байгаа байгууллагуудаас зөрчил илрээгүй бол Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 49 зөрчил гарчээ.
Х.Болор