Удахгүй шинэ жил айлчлан ирнэ. Анги хамт олныхоо хийгээд байгууллагынхаа шинэ жилээр юу өмсөхөө та шийдсэн үү. Хараахан шийдэж амжаагүй бол бид танд туслая. Энэ жилийн тухайд ерөнхийдөө энгийн загвартай даашинз, үс засалт ноёрхож байгаа ажээ.
Энгийн даруу гоёлын даашинз моодонд орно
Бүсгүй та шинэ жилээр ямар даашинзаар гоёж гангарахаа хараахан шийдэж амжаагүй байгаа бол энэ жил олон янзын чимэг зүүлтгүй, энгийн даруухан загвартай, торгомсог зөөлөн, налж унасан материалаар хийгдсэн даашинз мооданд орж байгаа гэж загварынхан тодорхойлж байна. Хэт бариу, шулуун биш хагас барьсан, дэрвэгэр хормойтой энгийн загвартай даашинзаар гоёж, шинэ жилдээ орвол бүсгүй та энэ жилийнхээ загвар, моодыг дагах аж. Харин өнгөний хувьд завсарын тод өнгө болох ягаан, ногоон өнгөнүүд зонхилох юм байна. Хэрэв танд гоёл чимэг шаардлагатай бол хэсэгхэн газраа энгийн бас гоёмсог үнэт эдлэл, энгэрийн тэмдэг зүүж болох юм байна. Гэхдээ энэ гоёл чинь нүсэр байх шаардлагагүй. Мөн даашинзныхаа гадуур жинхэнэ ангийн үс нөмөрвөл илүү тансаг, дэгжин харагдуулдаг байна.
Эрчүүдийн гоёо чөлөөт загвартай хослол
Эрчүүдийн хувьд энэ жил тансаг торгон материалаар хийгдсэн, босоо захтай, ил карматай, гоёлын ил оёо ихтэй, олон товчтой, өргөн зангиатай, ажил хэрэгч мөртлөө чөлөөт загвартай хослолоор гоёх юм байна. Ялангуяа тэр бүр өмсөөд байдаггүй жилет энэ жилийн гоёлын тань чухал хэсэг болохнээ. Өөрөөсөө хээтэй, өмд, пиджакаасаа ялгарсан сондгой өнгөтэй, аль болох гялгар, зөөлөн материалтай жилет өмсвөл та дэгжин харагдана. Харин зангиагаа жилетнийхээ өнгөтэй хослуулбал илүү гоёмсог байх болно. Өнгөний хувьд шаргал, цайвар өнгө зонхилж байгаа гэнэ. Мөн захандаа үстэй пиджак ч энэ жилийн тансаг гоёоны нэг гэнэ. Харин өмдний хувьд хагас трапецин загвартай байхаар тодорхойлогджээ.
Ялимгүй өсгийтэй энгийн туфль зонхилно
Энгийн загвартай, ялимгүй өндөр, нарийхан өсгийтэй, бөөрөнхий хоншоортой туфль таны шинэ жилийн гоёл болох юм байна. Янз бүрийн нүсэр, гял цял болсон чимэг зүүлтгүй энгийн туфль эмэгтэй хүнийг эрхэмсэг, өөртөө итгэлтэй харагдуулдаг гэнэ. Хэрэв та гоёл чимэг ихтэй, дэгжин туфлээр гангармаар байгаа бол даашинзныхаа өнгөтэй дүйцэхүйц өнгийн гоёлтой туфль сонгоорой.
Хумсандаа шигтгээ наалга
Эмэгтэй хүнийг гоо сайхны хэр зэрэг мэдрэмжтэйг нь илтгэдэг нэг зүйл бол яах аргагүй хумс. Хэчнээн сайхан бүсгүй байлаа ч үрчийсэн гар, хэлбэргүй хумстай бол ямар харагдах билээ. Тиймээс ч гоо сайханчид баяраар үснээсээ илүү хумсандаа анхаарах хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ жилийн хувьд хумсны гоёлын засалтад элдэв шигтгээ, чимэг түлхүү орсон байвал зүгээр гэнэ. Мөн саатай чамин будалтууд ч бүсгүйчүүдийн сонголтод хэвээр байна. Элдэв зураг чимэг, авангард загвараар хумсаа гоёход этгээд хэрнээ дэгжин харагддаг байна.
Үсний засалт ч гэлээ энгийн байвал зүгээр
Янз бүрийн хими хийлгэн, буржийлган овоолж, өнгө өнгийн саа цацдаг уламжлал аль хэдийнэ ард хоцорчээ. Аль болох энгийн бөгөөд нүүрнийхээ хэлбэрт тохируулан зассан үс таныг гоёмсог харагдуулна. Та үсээ нүүрний хэлбэр, гоёлын даашинздаа тохируулан энгийн болоод хямд төсөр байдлаар засуулахад л хангалттай. Мөн үсээ цэмцийтэл боож үсээ хагалан хажуу тийш оруулаад жаахан долгио оруулбал та эрхэмсэг, тансаг харагдах ажээ.