gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Ганхүү: Арилжааны банкуудтай гэрээ байгуулснаар 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл өнөөдөр тэглэгдлээ

Э.Оргил
Эдийн засаг
2020-02-21
24
Twitter logo

“Эрдэнэс Монгол” ХХК өнөөдөр Төрийн банк, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банктай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар (Эрдэнэс бонд) төлөх тухай гэрээ”-г байгууллаа. Ингэснээр Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэж, иргэд ирэх гуравдугаар сарын 1-нээс тэтгэврээ бүрэн авах баталгаатай боллоо хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдээллээ.  

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу УИХ-аас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр тусгасан юм.

Энэ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК богино хугацаанд шуурхай ажиллаж, “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байна.

“Эрдэнэс бонд” үнэт цаасаар босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний 6 сая хүртэлх төгрөгийн зээлийг бүрэн барагдуулахаас гадна зээл аваагүй 192 мянган ахмад настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг, 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмад настанд зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх үнэт цаас олгохоор болсон билээ.  

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс энэ талаар зарим зүйлийг тодруулахад, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хувийг төрөөс төлөх хууль  гарсны дагуу “Эрдэнэс Монгол” компани 900 тэрбум төгрөгийн хямдруулсан үнэтэй бонд гаргасан. Бонд өнөөдрийн байдлаар 897 тэрбум төгрөгийн үнэлэмжтэй байна. Арилжааны банкуудтай хийсэн гэрээгээр 695 тэрбум төгрөгийн 228 мянган тэтгэвэр авагчийн зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийн үлдэгдэл өнөөдөр гэрээнд гарын үсэг зурснаар хаагдаж байна. Харин зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно. Нэг сая төгрөгөөс доош зээлийн үлдэгдэлтэй иргэдэд нэг сая төгрөгийг  зөрүүг мөн бондоор олгох ба бонд 2021 оны тавдугаар сард мөнгөжнө.
-Банкууд бондыг ямар хэмжээгээр худалдаж авах вэ?
-Бондын 63.6 хувийг ХААН банк, 22.3 хувийг Төрийн банк, үлдсэн бондыг бусад долоон банк хувааж авч байгаа. Салхитын мөнгөний ордын шинэ ТЭЗҮ батлагдсаны дагуу санхүүгийн бүх тооцооллыг хийсэн. Ордын үйл ажиллагаа эхэлж, шинэ оны өмнөхөн олборлолтын дээж 570 орчим кг мөнгийг Монголбанкинд тушаасан. Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой санхүүгийн эх үүсвэр бий болгохын тулд бид баяжуулах үйлдвэрийг богино хугацаанд барих хэрэгтэй.

Олборлолтыг богино хугацаанд явуулахын тулд манай охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” компани идэвхтэй ажиллаж байна гэв.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан