gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -17
  • Зурхай
     1.24
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -17
Зурхай
 1.24
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -17
Зурхай
 1.24
Валютын ханш
$ 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЗХЖШ зочид буудалд тусгаарлагдсан иргэдэд муудсан өндөг, гашилсан хоолоор үйлчилжээ

О.Хандмаа
Эрүүл мэнд
2020-06-30
1643
Twitter logo

“Тоёоко Инн” зочид буудалд Сөүл-УБ, Сиатл-УБ нислэгээр эх орондоо ирэн тусгаарлагдаж буй 350 иргэний зүгээс Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт гомдол гаргаж, манай редакцад хандлаа.

“Тоёоко Инн” зочид буудлын Ерөнхий менежер “Манай зочид буудалд 300 гаруй хүний хоол хийх хүчин чадал байхгүй учраас бид тусгаарлалтад буй иргэдэд хоолоор үйлчлээгүй. Хоол хүнсний асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцдаг. УОК-ын Шуурхай штабаас тусгаарлалтад буй иргэдийг байрлуулах зочид буудлуудын тавигдах шаардлагад "Хоолоор үйлчлэх ёстой" гэсэн заалт байгаагүй. Манай буудлын ажилтнууд тусгаарлалтад байгаа хүмүүст авчирч буй хоол хүнсийг шалгах боломж байдаггүй. Эмч нар зөвлөмжийнхөө дагуу зөөвөрлөж авчирсан хоолнуудыг хүмүүсийн өрөөнд аваачиж өгдөг” гэж мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус зочид буудалд тусгаарлалтад буй хүмүүсийн хоол муудсан, гашилсан байсан ба хоолноос үс, ноос гарах зөрчлүүд давтагдсаар байжээ. Тодруулбал, Зургаадугаар сарын 27-ны 14:00 цагт Тоёоко зочид буудалд түгээсэн II хоолонд хөгцөрч муудсан өндөг, исэж муудсан байцаан салат, гашилсан төмсний нухаш байжээ. Энэ хоолноос болж тусгаарлагдаж буй хоёр иргэн гүйлгэж, бөөлжин хоолны хордлогод орсон байна.

Тусгаарлах байранд байрлаж буй бага насны хүүхдүүд шим тэжээлтэй хоол идээгүйн улмаас эцэж, хөгшин настай хүмүүсийн даралт хэт ихсэх, нярай хүүхэдтэй эмэгтэйчүүдэд сүү орохгүй байгаа талаар бидэнд хандсан иргэн мэдээлсэн юм.

Зургаадугаар сарын 21-нээс эхлэн Тоёоко зочид буудалд тусгаарлагдаж буй иргэд өдөр бүр гаднаас хүргэгдэж буй нийтийн хоол нь:

  • ХХААХҮЯамнаас тогтоосон хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
  • Нэг хүний өдөрт дунджаар авах ёстой шим тэжээлийн 50%-д хүрэхгүй байна гэх гомдол болон санал хүсэлтийг Улсын Онцгой Комиссын шуурхай штабын олон нийтэд нээлттэй утасны дугаар болон зочид буудлын хариуцсан албан хаагчдад хүргүүлжээ.

Дээр дурдсан зөрчлүүдээс шалтгаалан энэ тусгаарлах байранд байрлаж буй бага насны хүүхдүүд шим тэжээлтэй хоол идээгүйн улмаас эцэж, хөгшин настай хүмүүсийн даралт хэт ихсэх, нярай хүүхэдтэй эмэгтэйчүүдэд сүү орохгүй байгаа талаар бидэнд хандсан иргэн мэдээлсэн юм.

Бид иргэдийн тавьсан гомдлын дагуу тус зочид буудалд тусгаарлагдаж буй хүмүүсийн хоол, хүнсийг хариуцаж буй Дэд хурандаа н.Алтансүхтэй холбогдон тодруулахад “Тодорхой тайлбар өгөх боломжгүй байна. Бид иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн” гэлээ.

Харин УОК-ын Шуурхай штабын 18001105 утсаар холбогдоход “Тоёоко Инн зочид буудалд тусгаарлагдаж буй иргэдээс маш их гомдол ирсэн. Үүний дагуу холбогдох мэргэжилтнүүд ажиллаж, асуудлыг шийдвэрлэсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “УОК-оос гаргасан хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабаас тодорхой тооны бүрэлдэхүүн бүхий тогооч нарыг анги байгууллагуудаас татан ажиллуулж байна. Алдаа дутагдал гаргахгүйг хичээн ажиллаж байгаа” гэв.

    Тусгаарлалтад буй иргэд нэг өдрийн 50 мянган төгрөг төлдөг. Үүний ердөө 13 мянган төгрөгийг өдрийн гурван удаагийн хоолонд зарцуулдаг байна. Нийт 21 хоногийн турш тусгаарлалтад байсан нэг иргэн нийт 1 сая 50 мянган төгрөг төлж байгаа юм.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан