Ганцхан жилийн өмнө Хятадын ухаалыг утасны зах зээлд Шиаоми /Xiaomi/ гэх брэнд бүдэгхэн байр суурь эзэлж байсан бол өнгөрсөн хагас улирлын борлуулалтаараа дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад тэргүүлсэн байна.
Технологийн судалгааны байгууллага болох Канализын тайлагнаснаар Шиаомигийн амжилт нь Хятадын гар утасны томоохон тоглогчид болох Самсунг, Леново нарыг хол хаясан үзүүлэлттэй байна. Ингэснээр Шиаоми дэлхийн тав дах том ухаалаг утас үйлдвэрлэгч болж байна.
Канализын мэдээлснээр өнгөрсөн улиралд Шиаоми 15 сая ухаалаг утас Хятадын зах зээлд нэвтрүүлсэн нь 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад 240 хувиар өсч гарсан үзүүлэлт юм. Ингэснээр тэд Хятад дах Самсунгийн борлуулалтыг давж Хятадын ухаалаг утасны зах зээлийн 14 хувийг дангаараа эзэлж байна.
Яаж ийм хурдан амжилт гаргав?
Канализын судлаач Крис Жонесын /Chris Jones/ дүгнэж байгаагаар Шиаоми бусад үйлдвэрлэгчдийн жишгээр бүтээгдэхүүний үнийн дайнд оролцолгүй, брэнд болон маркетинг, борлуулалтын өөр стратеги баримталжээ.
Хэрэглэгчдийг татахын тулд Шиаоми бусад Андройд утас хэрэглэгчид ашиглах боломжгүй програм хангамжийг санал болгоход гол анхаарлаа чиглүүлсэн байна. Үүний тулд компани нь Андройдын өөрчилсөн хувилбар болох Миюй /Miui/ үйлдлийн системийг гаргаж хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Баасан гараг бүр шинэ хувилбараа танилцуулж үнэнч хэрэглэгчдээ догдлуулсан байна.
Шиаоми ухаалаг утсаа эд анги болон угсралтын өртгөөр нь зарж эхэлсэн ч жил хагасын хугацаанд утасны эд ангийн үнэ зах зээлд унасан тул ухаалаг маркетингийн арга ашиглажээ. Харин тэд анхаарлаа ухаалаг утсандаа тохирсон аппликэйшн, тоглоом зарахад илүүтэй хандуулж байна.
Шиаомигийн огцом амжилтуудын цаана гүйцэтгэх захирал Лэй Жуныг /Lei Jun/ голлох үүрэгтэй оролцсон хэмээн технологийн салбараар шуугиж байна. Дашрамд хэлэхэд түүнийг Хятадын Стив Жобс хэмээдэг ажээ.