УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
УИХ-ын эмэгтэй гишүүд тойргийн иргэд, сонгогчдоос гаргасан саналд үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ. 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдан, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Тэтгэврийн хуулиар
- төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн эмэгтэй,
- төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй,
- 27-оос дээш жил ажилласан, эмэгтэй нас харгалзахгүйгээр,
- 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйг хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна.
1997 оны 02 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс өнөөдрийн байдлаар 17.0 мянга нь буюу 80.2 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр (374.8 мян.төг)-ээс бага тэтгэвэр авч байгаа юм.
Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл нь 3 зүйлээс бүрдэж байгаа ба хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг хийх үед 1997 оны 02 дугаар сарын 01-нээс өмнө буюу нийгмийн даатгалын багц хуулийн төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэрт гарсан, одоо тэтгэврийн хэмжээ нь улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа иргэдээс санал гарсныг харгалзан хуулийн төсөлд хөнгөлөлттэй нөхцөл (4 төрөл)-өөр тэтгэвэр тогтоолгосон нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан болохыг төсөл санаачлагч танилцууллаа.
Засгийн газраас тэтгэвэрийн зөрүүг арилгах нэг удаагийн арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж ирэх оны улсын төсвийн төсөлд шаардлагатай санхүүжилтийг тусгаад байна
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр авч байгаа 21.2 мянган иргэний 85.8 хувь нь буюу 18.2 мянган нь эмэгтэйчүүд, 14.2 хувь буюу 3 орчим мянга нь эрэгтэйчүүд байдаг аж. Тэдгээрийн 80.2 хувь нь буюу 17 мянга нь улсын дундаж тэтгэвэр (374,8 мян.төг)-ээс доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байгаа гэлээ. Иймээс эдгээр иргэдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилжээ.
Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах 21.2 мянган хүний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 2020 онд 12.7 тэрбум төгрөг, цаашид энэ хэмжээ жил бүр 5 орчим хувиар буурах бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэх юм байна. Хууль хэрэгжүүлэхэд зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатайг харгалзан даган мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгажээ.
“Хувь тэнцүүлсэн тэтгэвэр” хэмээх ангиллаар тэтгэвэр тогтоолгон, бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс багаар буюу хувь тэнцүүлж олгодог тэтгэвэр бөгөөд Засгийн газраас тэтгэвэрийн зөрүүг арилгах нэг удаагийн арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж ирэх оны улсын төсвийн төсөлд шаардлагатай санхүүжилтийг тусгаад байгаа гэлээ.