МУСТА, Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын үүсгэн байгуулсан O Couture брэндийн өндөр зэрэглэлийн “Есөн эрдэнэ”загварын шоу Зайсан хилл цогцолборт боллоо. Тус брэнд нь цорын ганц, гараар урласан, эрхэмсэг нандин, тансаг зэрэглэлийн чамин загваруудыг урладаг гэдгээрээ алдартай.
Зайсан Хилл цогцолборын нэг давхрыг O Couture загварын шоунд зориулан чимэглэн зассан байлаа. Хээнцэр дэгжин хувцасласан загварын салбарын “акулууд”, инстаграмм хуудсаараа алдартай үзэсгэлэнт бүсгүйчүүд ч тус шоуг зорин ирж зочдын суудалд тухалжээ.
Энэхүү загварын шоунд 220 гаруй хүний хөдөлмөр шингэсэн
Энэ удаагийн загварын шоу хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэг болох нээлтийн үеэр Топ модель Э.Энхболд өөрийн шинээр үүсгэн байгуулсан “TARA ENDO” нэртэй эрэгтэй бэлэн хувцасны брэндээ танилцуулсан юм. Энгийн болон хээнцэр, содон хэв загварыг хамтатган тусгасан тус эрэгтэй хувцасны брэндийн ерөнхий загвар зохион бүтээгчээр Гантуяа ажилласан аж.
Хоёрдугаар хэсэгт есөн эрдэнийн өнгө бэлгэдэл, түүний мөн чанарыг дизайнерүүдийн нарийн ур ухаанаар баяжуулан урласан, чамин тансаг гоёлын даашинзуудыг танилцуулсан юм.
Шоуны оргил үед Төрийн соёрхолт дуучин Д.Болд ая дуугаа өргөв.
"МИНИЙ МӨРӨӨДЛИЙН НЭГЭЭХЭН ХЭСЭГ БИЕЛЛЭЭ ОЛЛОО"
Топ модель Э.Энхболдоос энэ үдшийн сэтгэгдэл болон шинэхэн брэнднийнх нь тухай асуухад “Бид загварын салбарын хөгжил дэвшлийн төлөө өөрсдийнхөө бүхий л боломж бололцоог шавхан ажиллаж байна. Манай хамт олон O Couture загварын шоугаа зургаа дахь жилдээ буюу ес дэх бүрэн хэмжээний загварын шоуг толилууллаа. Үнэхээр төгс зохион байгуулалт, мэргэжлийн тайз засалттай шоуг зохион байгуулж чадсан гэж бодож байна.
Эрчүүд маань ямар нэг зүйлээс байнга хоцрох хандлагатай байдаг. Тийм ч учраас монгол эрчүүдээ загварын мэдрэмжтэй, бусдаас түрүүлж алхдаг байгаасай гэж хүсдэг. Энэ л “TARA ENDO” брэндийн үүдэл санаа юм” гэв.
Түүнчлэн тэрээр “Хүн болж төрсөн учир бүхий л зүйлд талархаж амьдрах ёстой. Биднийг дэмжин ажилласан хүн бүрт чин сэтгэлээсээ баярлалаа. Би өнөөдөр мөрөөдөлд минь л байсан мэргэжлийн хэмжээний тайзыг бодит болгон босгож чадлаа. Та бүхэнд тайзны шийдэл таалагдсан гэж найдаж байна. Миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг биеллээ оллоо” хэмээсэн юм.
Тансаг бүтээлийг таашаадаг бүсгүйчүүд O Couture брэндийн хээнцэр гоёмсог шинэ загваруудыг үзэхээр зорин ирж, шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлагаа тодорхойлдог уламжлал тогтоод нэлээдгүй жилийг ардаа үджээ.
"ЧИМХЛҮҮР АЖИЛ МАШ ИХТЭЙ УЧИР O COUTURE БРЭНДИЙН ЗАГВАРУУД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ БАЙДАГ"
Загварын шоуны хаалтын үеэр энэ үдшийн эзэн Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалтай уулзахад “Өнөөдөр бол үнэхээр гайхалтай өдөр байна. Манай баг хамт олон та бүхэнд загварын шоугаа толилуулах мөчийг нойр хулжин хүлээдэг. Сэтгэл догдлом энэ үдшийг бидэнтэй хамт өнгөрүүлж буйд баярлалаа” хэмээн талархсан сэтгэгдлээ хуваалцсан юм.
Түүнчлэн "Энэ удаагийн загварууд монголчуудын дээдэлдэг, гүн гүнзгий утга бүхий есөн эрдэнийн шинж чанарыг агуулсан. Үндэсний хэв загвараас орчин үе рүү ууссан байдлыг анзаарах боломжтой. Манай багт маш чадварлаг 20 мэргэжлийн загвар зохион бүтээгч ажилладаг. Бүтээл бүрт сэтгэлээ шингээн, цаг хугацаа зарцуулан урладаг. Оёдол, эсгүүр, гараар чимэглэх хэсэг гэх мэт чимхлүүр ажил маш ихтэй учир O Couture брэндийн загварууд дахин давтагдашгүй байдаг" хэмээсэн юм.
Энэхүү "Есөн эрдэнэ" загварын шоунд 220 гаруй хүний хөдөлмөр шингэсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.