Япон улс Өмнөд Солонгос улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ясүмасү Нагаминэг тодорхойгүй хугацаагаар эргүүлэн татжээ. Ийм арга хэмжээ авах болсон шалтгаан нь солонгосчууд 20-р зууны эхэнд Японы дарангуйлалд байх үед бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүддээ зориулсан хөшөөг Пусан хот дахь Японы консулын газрын эсрэг талд байрлуулснаас болжээ.
Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичиг Ёшихидэ Сүгагийн мэдэгдснээр иймэрхүү хөшөө дурсгал нь хоёр улсын харилцаанд таагүй байдлаар нөлөөлөх ба ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ. Ёшихидэ Сүга, “Энэ асуудлыг зохистойгоор шийдэхийг Өмнөд Солонгосын талаас удаа дараа хүссэн ч ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнтэй холбоотойгоор бид БНСУ дахь бүрэн эрхт элчин сайд Ясүмасү Нагаминэ болон Пусан дахь ерөнхий консул Ясүхиро Моримото нарыг түр хугацаагаар эргүүлэн татаж байна” хэмээн мэдэгджээ.
Токиогийн талаас БНСУ-тай эдийн засгийн асуудлаар хийхээр төлөвлөгдсөн байсан дээд хэмжээний уулзалт хэлэлцээрүүдээ зогсоосон байна.
Японы дарангуйлалд байх хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод зориулсан хөшөө босгохыг Солонгосын олон нийтийн байгууллагууд санаачилжээ. Тэд тус хөшөөг орон нутгийн удирдлагуудын зөвшөөрөлгүйгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Япон улсын консулын газрын эсрэг талд байрлуулжээ. Тэр өдөртөө хөшөөг авч хаясан ч дээрх байгууллагуудын гишүүд 30ны өдөр хотын удирдлагаас албан ёсоор зөвшөөрөл аван, хөшөөг буцаан байрлуулжээ.
Эх сурвалж: www.ntv.ru