gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЗТХЯ: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажил ирэх оноос үргэлжилнэ

2016-10-21
0
Twitter logo
 
Зам, тээврийн хөгжлийн сайдын багцын 2017 оны төсвийн урсгал зардлыг нийт есөн тэрбум 540.3 сая төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан байна. Үүнээс 701.2 сая төгрөг нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн зардал байгаа бол улсын төсвөөс санхүүжих урсгал зарлагын дүнг найман тэрбум 839.1 сая төгрөг байхаар төсөөлжээ.

Зам тээврийн сайдын багцын урсгал зардлын дүн нь 2016 оны төсвийн тодотголтой харьцуулахад 325.6 сая төгрөгөөр буюу гурван хувиар буурсан үзүүлэлттэй байна. Засгийн газар ирэх онд "гацаанд орсон" төмөр замын томоохон төслүүдээ хөдөлгөх зорилттой байгаа юм. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2018 оны эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг ЗТХЯ мэдээлсэн.

Мөн энэ оны тавдугаар сард яамны улсын байцаагч нар газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргасан юм. Дүгнэлтийн дараа өмнө хийсэн ажлуудыг сэргээн байгалийн хүчин зүйлээс хамгаалах мөн технологийн шаардлагатай ажлыг гүйцээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан ч одоогоор шийдвэрлээгүй байгаа аж. Гэхдээ 2017 оны дөрөвдүгээр сараас төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 51 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд санхүүжилтийн асуудлын улмаас гацаанд ороод байгаа юм. Эргэн сануулахад, төмөр замын ТЭЗҮ-ийг анх 2012 онд Австрали улсын “Ай Ком” компани 1520 мм-ийн царигтай байхаар боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч 2014 онд УИХ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царигийн өргөнийг хэлэлцэж, 1435 мм байхаар шийдвэрлэснээр өмнөх ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.

М.Дэлгэрмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан