Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг хотуудын шинэчилсэн жагсаалтыг энэ оны тавдугаар сард танилцуулсан юм. Агаар дахь хорт бодис тоосонцрын гол үүсвэр нь цахилгаан станц, автомашины утаа, асфальт, цемент, үнсний тоосонцор зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй байдаг аж. ДЭМБ-ын мэргэжилтнүүд томоохон хот суурин газруудынх нь тоосонцор, хорт бодисын хэмжээг PM 2.5 /нарийн ширхэглэгт тоосонцор/, PM 10 /бүдүүн ширхэглэгт тоосонцор/ гэсэн хоёр үзүүлэлтээр тооцож үзсэн байна.

2014 онд хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 15 нь Энэтхэг, Хятад улсынх эзэлж байв. Бусад нь Пакистан, Иран, Саудын Арабын хотууд байжээ. Тэгвэл энэ оны судалгаанаас үзэхэд байдал төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд Африк, Ойрхи Дорнод, Өмнөд Азийн орны хотууд агаарын бохирдлоороо тэргүүлсэн хэвээр. Энэ оны эхний хагас жилийн байдлаар агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж буй хотуудын жагсаалтыг доорх графикт харууллаа.

ДЭМБ-аас явуулсан судалгаанд хамрагдсан 3000 хотын 98 хувийнх нь агаарын чанар тус байгууллагаас тогтоосон стандартад нийцэхгүй байгаа нь тогтоогджээ. Мөн дэлхийн нийт хүн амын 80 орчим хувь нь агаарын бохирдолтой бүс нутагт амьдарч байгаа аж.
Улаанбаатар хот энэ удаагийн жагсаалтын эхний 20-д ороогүй ч гэсэн өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд агаарын бохирдлоороо дэлхийд эхний хоёрт орж байгаа тухай мэдээлэл Time, DW зэрэг барууны хэвлэлүүдээр бишгүй гарч байсан.
Томоохон хотуудын агаарт ялгаруулах хорт хийн хэмжээг ДЭМБ-аас тогтоосон байдаг. Үүнд ДЭМБ-аас тогтоосон стандартаар агаарын бохирдлын хэмжээ 25 микрограмм байвал хэвийн, 301-ээс давбал аюултайд тооцдог. Харин Улаанбаатар энэ хэмжээг жил бүр дунджаар 10-15 дахин давуулан “биелүүлж” байсан хэд хэдэн удаа бий.
Тухайлбал Нийслэлийн Агаарын чанарын албанаас өчигдөр гаргасан мэдээллийг үзвэл:

Дээрх хүснэгтээс үзэхэд Улаанбаатар хотын хэд хэдэн цэгүүд дэх тооцонцрын хэмжээ энэ жил агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлсэн хотуудаас дутахааргүй тийм өндөр хэмжээнд байгаа юм. Өвлийн улиралд агаарын найрлага дахь тоосонцрын агууламж ялангуяа Улаанбаатар хотын хүн амын гуравны хоёр нь оршин суудаг, оршин суугчдын дийлэнх нь нүүрсээр халаадаг зуух хэрэглэдэг гэр хорооллын бүсүүдэд илүү өндөр үзүүлэлттэй гарч байгаа юм.
Утааны улирал эхлээх болоогүй байхад нийслэлийн гэр хорооллын бүс нутгийн агаарын чанарын индекс ДЭМБ-аас тогтоосон стандартаас хэд дахин их байна. ДЭМБ-аас Улаанбаатарыг дэлхийн бохирдсон хотуудын нэгд тооцдог. Гэвч бид хүйтэн сэрүүний улиралд аюулын харанга дэлдээд байдаг агаарын бохирдлоо урин дулааны улиралд ор тас мартаад, огт сөхөж ярьдаггүй нь харамсалтай.
ТООСОНЦРЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ
Тоосонцрын ширхгийн голч нь 2.5 микроноос бага хэмжээтэй байвал нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5, 10 микрон түүнээс бага хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор буюу PM10 гэдэг.
- Хүний биед агаараас орсон тоос, мананцар, уур, давирхайлаг бодисын том ширхэгтэй нь эхлээд амьсгалын дээд замын эрхтэн хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн үс, намираа хучуур эдэд баригдан дээрх эрхтэнүүд цэр, нустай хамт гадагш гаргадаг.
- Нарийн ширхэглэгт тоосонцор механик хольцууд нь хамар, төвөнх, гуурсан нь хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин орж, уушгины цулцан гуурсан хоолойн нарийн хэсгүүдэд гүнзгий нэвтрэн орж, цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэж уушгины дотоод гадаргуугийн талбайг багасгадаг.
- Мөн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушги мөгөөрсөн хоолойн үрэвсэлт (уушгины хатгалгаа, бронхит гэх мэт) өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

РМ2.5 мкм буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь уушгин дах цусны эргэлтийн агаар солилцдог гүн хэсэгт тогтох аюултай байдаг ба 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.
Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчин, титэм судас, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд тоосонцорт илүү мэдрэмтгий байдаг.
Харин PM10 нь тоосонцрыг амьсгалыг дагаж ордог тоосонцор гэж нэрлэдэг байна. Тус тоосонцор нь агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар орших чадвартай бөгөөд хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэнэ.