gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Гүндалай , С.Отгонбаяр нар сайдын мутраар хууль бус үйл ажиллагаа явуулж байсан уу?

Улс төр
2007-11-22
0
Twitter logo

Улс төрд холион бантан гэдэг нь болж байна. Шинэ Засгийн газрын сургаар бас нэгэн сенсаац дэгдлээ.

“Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” ТББ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газруудад Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт хэрхэн хэрэгжиж буй талаар судалгааны ажил хийжээ. Тэд Авлигын эсрэг хуулийн 7-р зүйл буюу албан тушаалтнуудад хориглосон заалтууд, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хэрэгжилтийг голлон анхаарч, судалж байгаа аж. Тус  судалгааны ажил нь  албан тушаалтнуудтай уг хуулийн  заалтуудын хэрэгжилтийн талаар ганцаарчилсан болон фокус группын ярилцлага хийх, албан ёсны баримт бичгүүд, иргэд, байгууллагуудын санал, хүсэлт, өргөдөл гомдол, тэдгээрийн шийдвэрлэлт, тендер, төсөв хөрөнгийн зарцуулалт зэргийг үзэж судлахаас гадна эрэн сурвалжлах аргыг ашиглан явуулж байгаагаараа онцлог гэнэ.

Судалгааны явцад дараах зөрчлүүд илэрсэн байна. “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ын тэргүүн Т.Отгонбаярын яриаг хүргье.

-Эрүүд мэндийн яаманд гарсан зөрчил-
Т.Отгонбаяр: УИХ-ын гишүүн Л.Гүндалайн Эрүүл мэндийн сайд байх үед түүний хууль бус үйл ажиллагааг илчилсэн газрын дарга нарыг ажлаас халсан Төрийн нарийн бичгийн даргынх нь тушаалыг бүрэн эхээр нь авах гээд одоо болтол авч чадсангүй. Тухайн үед халагдсан хүмүүсээс нь бид уг тушаалыг олж харсан. Энэ бол төрийн албаны ёс зүй ямархуу байгаагийн нэг жишээ. Төрийн нарийн бичгийн даргын энэ тушаалыг нууцлах ямар ч үндэслэл тэдэнд байхгүй. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан хоёр газрын дарга нь гурван шатны шүүхээр орж одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шугамаар ажилдаа эргээд орох гэхээр бас л асуудлыг нь шийдэж өгөхгүй байгаа.  Л.Гүндалай сайдын үеэс бүр түүнээс ч өмнө энэ яаманд авлига хүнд суртал, ажилтнуудынх нь дур зоргоор авирлах явдал үргэлжилсээр байгаа. Үүнийг ЭМЯ-ны ажилчдаас авсан судалгаа харуулна. Тус яамны 23 ажилтны дунд хийсэн судалгаагаа 26,4 хувь нь "Манай байгууллагад хүнд суртал ихтэй" гэсэн бол 22 хувь нь "ажилтнуудын сахилга хариуцлага сул", 35,2 хувь нь "байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн оролцоо их тул хүндрэл учирдаг" гэж хариулсан байна. Л.Гүндалайтай холбоотой олон баримтууд хэвлэл мэдээллээр урьд нь олон нийтэд хүрсэнийг та бүхэн санаж байгаа биз ээ.

-Онцгой байдлын ерөнхий газар-
Б.Отгонбаяр: Онцгой байдлын ерөнхий газарт хийсэн судалгааны ажлын урьдчилсан дүн үүнээс ч тааруухан гарах шинжтэй байна. “МИ-8”-ын сүйрэл, олон хүний амь үрэгдсэн хэргийг тойрсон мэдээллүүдээс гадна тэнд С.Отгонбаяр сайдын "хаанчлал" тогтсон талаар энэ удаа сэтгүүлчдийн сонорт цаг алдалгүй хүргэх нь юу юунаас чухал гэж үзсэн юм. Тэртээ тэргүй огцорч байгаа сайдын тухай ярих нь хэтэрхий оройтсон хэрэг гэж бүү бодоорой. Түүний мөнгө угаах "хэрэгсэл" болон ямархуу хүмүүсээр онцгой энэ обьектыг бүрдүүлснийг нь дараагийн Засгийн газар анхаарах ёстой гэсэн үндсэн дээр энэ мэдээллийг хийж байна. С.Отгонбаяр сайд болмогцоо энэ  оны 1-р сарын 31-ны 14 тоот тушаалаа гаргасан нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон Засгийн газрын
176 дугаар тогтоолыг ноцтойгоор зөрчсөн байна. Засгийн газар 176 дугаар тогтоолоороо Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журам, аргачлалыг батлан гаргасан юм. Үүний дагуу үнэлгээ хийх ажлын хэсэг, үнэлгээ хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх зүйг зохицуулахаар заасан байхад С.Отгонбаярын энэ тушаалаар бол “Гамшгийн үнэлгээний төв" гэгч төрийн бус байгууллага зохицуулахаар болжээ. С.Отгонбаярын баталсан Гамшгийн үнэлгээний төлбөр авах, зарцуулах журам"-д үнийг зохиомлоор хэт хөөргөдсөн байна. Тэдний гаргасан үнийн тарифаас харахад аж ахуйн нэгж байгууллагад шахалт үзүүлсэн нь илэрхий байна. Нийт хөрөнгийн үнэлгээнийх нь 5-13 хувьтай тэнцэх төгрөгийг “Гамшгийн үнэлгээний төв” гэгч "тоглоом"-ын байгууллагад төлөхөөр байгаа нь нефть импортлогчид шатахууны үнийг яг ийм хэмжээгээр өсгөхөөс аргагүйд хүргэхээр болжээ. Гэтэл гамшгийн улмаас үүссэн хохирлыг 100 хувь барагдуулахаар тооцсон даатгалын системд төлбөр гурван хувиас хэтэрдэггүй. Энэ тухай нефть импортлогч нар удаа дараа илэрхийлж байсан. Хэдэн мянган тонн бензин хадгалах аж ахуйн нэгжүүдээс эхлээд хоёр литрийн газын баллонтой хуушуурын газарт хүртэл ийм дарамт учруулах шийдвэр гаргасан сайдыг эрүүл ухаантай хүн гэхэд итгэмээргүй байна. Иймэрхүү аргаар хуримтлуулсан мөнгийг нь Гамшгийн үнэлгээний комиссын дарга гэгдэх тэргүүн комиссар Б.Жаргалсайхан нь захиран зарцуулахаар байгаа. Гэтэл Б.Жаргалсайхан гэж чухам хэн бэ гээд сонирхоод явтал 2000 онд Хил хамгаалах ерөнхий газраас ажлын хариуцлага алдсан хэргээр /Япон улс руу ниссэн манай онгоцны ачааны тээшнээс хоёр хүүхдийн цогцос гарсан. Тэр үед Б.Жаргалсайхан МИАТ-ын хилийн шалган нэвтрүүлэхэд ажиллаж байсан гэдэг/  хөөгдсөн этгээд байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллагаагүй байж сайдын зөвлөх хийж хэдэн сар болоод шууд л ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр агентлагийн дэд даргаар тавигдсан нь Авлигын эсрэг хууль болон төрийн албаны тухай хуулийг аль алийг нь зөрчөөд байна. Түүний адил С.Отгонбаярын ивээлээр энд алба хашиж байгаа олон хүн бий.

Тус хэвлэлийн үеэр Онцгой байдлын Ерөнхий газрын ажилтнууд хүрэлцэн ирсэн байлаа. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд тараагдсан мэдээлэлд ОБЕГ-т хууль бусаар шургалсан орсон хүмүүсийн нэр усыг бүгдийг бичсэн байна. Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг эрхэмлэж бидэнд тараагдсан мэдээлэлд нэр заагдсан хүмүүсээс нь, холбогдох газраас нь тодруулга авсан юм.

Дээр дурьдагдсан Гамшгийн үнэлгээний комиссын дарга гэгдэх тэргүүн комиссар Б.Жаргалсайханыг үнэхээр дээрх хэргээр ажлаасаа халагдсан эсэхийг Хил хамгааалах ерөнхий газрын ОНХА-ны дарга Ц.Сангарагчаагаас тодруултал “Тухайн үед буюу Япон руу ниссэн онгоцонд хоёр хүүхэд нас барсан хэрэг гарах үед Б.Жаргалсайхан нь Буянт-Ухаагийн шалган нэвтрүүлэх боомтын 218-р ангийн штабын даргаар ажилладаг байсан. Энэ үед Б.Жаргалсайхан нь халагдах хүртэл арга хэмжээ авч байгаагүй, харин  цэргийн сахилгын арга хэмжээ авахуулж байсан. Харин тус боомтын  дарга, одоо өөд болсон  хүн нь ажлаасаа халагдаж байсан. Гэхдээ өөд болсон дарга нь хэрэг гарах үед ээлжийн амралттай байсан. Орлож байсан хүн нь Б.Жаргалсайхан байсан”  гэлээ.  Ийнхүү нэг үндэслэл гэхэд л  хоёр талын мэдээлэл зөрчилдөж байна.

Мөн бидэнд өгсөн мэдээллээр буюу “С.Отгонбаяр сайдын ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Л.Даваахүү гэхэд Сайд С.Отгонбаярын эхнэрийн дүү гэдэг “ гэсэн байна.

Энэ үеэр тус нэр дурдагдсан хэвлэлийн төлөөлөгч Л.Даваахүү ирсэн байлаа. Түүнээс энэ талаар болон ОБЕГ-ын талаар өгч буй мэдээлэлд өгөх хариуг сонслоо.

Л.Даваахүү: Би ОБЕГ-т ажиллаад нэг жил орчим болж байна

-Дээрх хүмүүсийн ярьж байгаа хэр үнэний ортой бол?
-Сүүлийн үед буюу МИ-8 ослын дараа ОБЕГ-ын тухай маш ихээр сонин хэвлэлээр яригдаж байгаа. Гурваас дөрвөн сонин дээр гэхэд нэг ч үг үсгийн зөрөөгүй ижил материал гардаг болсон. Бид иймэрхүү мэдээлэл гарангуут л өөрсдийн байр сууриа илэрхийлж, ХМХ-ээр няцаалт хийж байсан. Та бүхэнд тарааж өгсөн материалд 35 хүнийг хууль бусаар ажилладаг гэсэн байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ таван хүнийг сайд өөрийн ажлын хэсэгтээ гарын үсгээ зурж авсан байсан. Харин бусад хүнийг дандаа П.Даш дарга гарын үсгээ зурж авсан байгаа юм. Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй хүмүүс авсан гэж байна. 35 хүмүүс нь угаасаа 24 нь Төрийн тангараг өргөөд ажиллаж байгаа. Найман хүн нь урьд өмнө ОБЕГ-т ажиллаж байсан хүмүүс байгаа юм. 35-аас 30 хүнийг нь П.Даш дарга урд нь гарын үсгээ зураад авчихсан байхад үүнийг сайдтай холбож тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй. Манай байгууллагыг С.Отгонбаяр  сайдынх, Даш даргынх гэж хагаралдуулж харагдуулах гээд байдаг юм уу.

-С.Отгонбаяр сайд руу нэг хүн утсаар яриад мэдээлэл өгч авалцах тухай ярьсан гэж байсан. Энэ тухай тодруулаач?

-99..0924 гэсэн дугаараас сайд руу хоёр удаа ярьсан байгаа юм. Юу гэж ярьсан бэ гэхээр “Таны тухай хууль бус мэдээлэл оллоо. Та надтай уулзах боломж байна уу. Таньтай уулзаад тохиролцвол энэ мэдээллийг хааж болж байна” гэж байгаа юм. Энэ тухай  С.Отгонбаяр сайд  надад мэдээлж “Надад хийсэн хууль бус үйлдэл байхгүй учир үүнээс айгаад байх зүйл алга” гэж байсан.

Ийнхүү хоёр тал бие биедээ няцаалт хийж байна. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ид яригдаж буй энэ өдрүүдэд үүрэг гүйцэтгэгч сайд нарын талаар ийнхүү үнэн, худал нь үл мэдэгдэх зүйлүүд яригдаж эхэллээ.

Ч.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан