gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Series A шатны хөрөнгө оруулалтыг Монгол залуус анх удаа олон улсаас татан төвлөрүүллээ

Эдийн засаг
2020-11-18
84
Twitter logo

Та бидний сайн мэдэх, магадгүй өдөр тутамдаа ч ашигладаг болсон LendMN, SuperUp аппликейшн, BananaMall онлайн дэлгүүр болон финтек буюу санхүүгийн технологийн үйлчилгээ үзүүлэгч “Анд Системс” ХХК-ийн толгой компани болох технологийн старт-ап “АНД Глобал” компани Японы томоохон конгломерат “Марубени” корпорацтай “Олон улсын стратегийн хамтын ажиллагаа”-г энэ оны 4 дүгээр сараас эхлүүлэхээр болсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл өнгөрсөн Даваа гаригт, тус байгууллагууд “Хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, “АНД Глобал” компани Марубени корпорац болон АНУ-ын TechStars компаниудаас Series A шатны нийт 10.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан бахархам үйл явдал боллоо. 

Энэ нь “АНД Глобал” компанийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд зориулсан Series-A шатны хөрөнгө оруулалт бөгөөд Монголын старт-ап компаниуд дунд анхдагч болж буй үйл явдал юм. Түүгээр ч зогсохгүй, БНХАУ, БНЭУ-ын компаниудыг эс тооцвол 2000 оноос хойш Ази тивд хийгдсэн Series-A шатны ТОП-20 хөрөнгө оруулалтын тоонд орж байгаа (компанийн үнэлгээгээр) нь бид ямархуу хэлцлийн талаар ярьж байгааг илүү ойлгомжтой болгож байна. 

Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт гэдэг бол Монгол улсад ус агаар шиг хэрэгтэй зүйлсийн нэг. Хөрөнгө оруулалтыг дагаад шинэ технологи, ноу-хау нэвтрэх, бүтээмж нэмэгдэж, шинэ ажлын байр бий болох гэх мэтчилэн микро болон макро түвшний олон эерэг нөлөөлөл тухайн улсад үүсдэг. Манай улсын хувьд голлох хөрөнгө оруулалт татах нөөц нь газар доорх байгалийн баялаг буюу уул уурхайн бүтээгдэхүүн байгаа нь эдийн засгийг нэг салбараас хэт хамааралтай болгох эрсдэлтэй байдаг. Гэхдээ хэдхэн жилийн өмнөөс старт-ап компаниуд маань өөрсдийн ур ухаанаас гарсан бүтээлээ дэлхийд гаргахаар хичээж эхэлсний дотор “АНД Глобал”-ын залуус түүчээлэгч нь байж, LendMN аппликейшнийг хоёр ч улсад амжилттай нэвтрүүлээд байсан билээ. 

Энэ удаагийн хөрөнгө оруулалт татсан үйл явдал ч Монгол улсын экспортын голлох бүтээгдэхүүн төрөлжиж буйг улам бататгалаа. Мэдээж тэд энэ хүрээд зогсохгүй нь ойлгомжтой. Дэлхийд 150 гаруй жилийн турш хүнсний бүтээгдэхүүнээс хүнд механизм хүртэл худалдаалсан, мэдээлэл, харилцаа холбоо, хими, санхүү, лизинг, эрчим хүч, цахилгаан станц, тээвэр зэрэг бизнесийн 14 салбарт, дэлхийн 68 оронд үйл ажиллагаа явуулдаг аварга корпорацын арвин их туршлага, нэр хүнд, бизнесийн сүлжээнд тулгуурлан Монгол хүний оюуны бүтээл, технологийг дэлхийд экспортлохоор ажилдаа ороод байна. 

Монгол бахархлын өдрөөр шинэ бахархал төрж дараа дараагийн залуучууд, старт-ап компаниудад шинийг хийж бүтээх итгэл найдвар, урам зоригийг өглөө. Мөдхөн аль ч орны иргэн Монгол гэдэг нэрийг сонсоод хөдөө нутаг, малчин ахуй бус шинэ технологи, инновацийг санаандаа буулгах цаг ирэх биз ээ. 

Эх сурвалж: https://www.marubeni.com/en/news/2020/release/00030.html
https://and.global/newsroom.html?article=965954129341676954
https://www.nikkei.com/article/DGXMZO66313550X11C20A1XQ9000/?fbclid=IwAR04OnfUa6bbdtGzfQvzXwUrOdv nvuE1n3Tbhq85WoJ2DUMm7mxtG8NuLQ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан