gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бизнес эрхлэгчид НӨАТ-ыг 10 биш 5 хувь болгох саналаа илэрхийлжээ

Б.Нямдарь
Эдийн засаг
2025-02-25
21
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 14 минут
2025.02.25

Түүнчлэн, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Татварын багц хуулиуд нь зөвхөн татвар, хураамжийг бүрдүүлж, улсын төсвийг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд татвараа төлсний дараа үйл ажиллагаагаа өргөтгөх, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийж өсөн дэвших ямар ч боломжийг олгохгүй ийм л татварын тогтолцоог бий болгосон байгааг өөрчлөх цаг болсон байна. Тодруулбал: НӨАТ 10%, НДШ14%, ААНОАТ 10%, нэмэх нь бусад төрлийн татвар, хураамж, төлбөр, торгууль, алданги төлж байгаагийн улмаас ихэнх компаниуд зах зээлд удаан оршин тогтож чадалгүй, татварын дарамтад орсноор үүд хаалгаа барин дампуурч байна.

Мөн татварын хууль тогтоомжууд нь нийтэд ойлгомжгүй, уялдаа холбоо муутай, холбогдох дүрэм, журам, маягтууд нь салаа утга агуулсан, хуулиас давсан заалтуудыг дүрэм, журамдаа тусган, хүнд суртал, чирэгдлийг үүсгэдэг, хууль хэрэглээний явцад татварын байцаагчид хуулийн нэг заалтыг өөр өөрөөр тайлбарлаж татвар төлөгчидтэй хамтарч ажиллахгүй, мэргэжил арга зүйгээр хангахгүй дарамтлах, Хөрөнгө оруулалтын тухай хуульд итгээд хөрөнгө оруулалт хийхээр татварын хуулиар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх заалт байхгүй гэх мэтээр хууль хоорондын уялдаа холбоогүй зөрчилтэй байдлаас болоод үндэсний үйлдвэрлэгчид хохирдог, тэгш бус татварын орчин үйлчилж байгаа зэргээр нийтлэг хүндрэлтэй асуудлууд байсаар байхад гадны хөрөнгө оруулагчдыг татах нь бэрхшээлтэй болж, Монгол Улсын иргэдэд ч Монгол Улсад бизнес эрхлэх, амьдрахад ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар яригдаж байна.

Иймээс, цаашид Татварын багц хуулийн зорилгыг нэгдүгээрт: Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн түвшинд татварын хуулиудыг бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих замаар улс эх орны хөгжлийг үсрэнгүй дэвшилд хүргэх, хоёрдугаарт татвар хураамжийг бүрдүүлж улсын төсвийг зохистой хэмжээнд бүрдүүлэх зорилгыг агуулах хэлбэрээр үндсээр нь өөрчлөх шаардлага тулгарч байна.

Үүнтэй холбоотойгоор, татварын багц хууль, дүрэм, журмын уялдаа холбоог сайжруулах, хууль хэрэглээг тодорхой, ойлгомжтой, хүндрэл чирэгдэлгүй, нэгдмэл болгож, бизнес эрхлэгчдэд ээлтэй, шударга ёсны болон тэгш байдлын зарчимд үндэслэн татварын тогтолцоог бий болгох шаардлага зүй ёсоор үүсээд байна. Ингэснээр, Татварын бодлогын шинэчлэл нь бизнесийн орчныг илүү таатай, тогтвортой болгож, хууль эрх зүйн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж чадна

  11 цаг 15 минут
2025.02.25

Татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од мэдээлж байна.

Аж ахуй нэгж байгууллага, компаниудаас 700 орчим санал гарсныг нэгтгэж 178 зүйл, заалтад өөрчлөлт оруулахаар санал хүргүүлжээ.

МҮХАҮТ-аас бизнес эрхлэхэд тулгарч буй татварын орчны асуудлуудыг тодорхойлж, засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сард УИХ-ын даргын ажлын албатай хамтран "Татварын цогц шинэчлэл" хэлэлцүүлэг, 2025 оны 1 дүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдтэй хамтран "Татварын багц хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага, асуудал шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан. 

Эдгээр хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс амаар болон бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн, 12 төрлийн хууль тогтоомжид хамаарах 178 саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудад тус тус хүргүүлээд байна.

Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс дараах саналуудыг илэрхийлээд байна:

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх,
  • Татвар ногдуулах орлогын суурийг мөнгөн суурьд шилжүүлэх,
  • ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох, эсхүл босгыг өндөрсгөх,
  • Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  • Ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговроос НДШ суутгаж байгааг өөрчлөх
  • Татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтыг хялбаршуулах, оновчтой болгох,
  • ОУ-ын татварын харилцаатай холбоотой зохицуулалтуудыг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэх
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий хөрөнгөд татвар ногдуулах
  • Ажил олгогчийн төлөх шимтгэлийн суурийг хязгаартай болгох
  • Ногдол ашиг хуваарилан шилжүүлж буй шатлал бүр дээр ногдол ашгийн орлогын албан татварыг давхардуулж оногдуулж байгааг өөрчлөх

  12 цаг 02 минут
2025.02.25

"НӨАТ-ЫН СУГАЛААГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ"

Наран Трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Удвал:

Улсад татвар төлөгчид цөөрсөөр л байна. Жишээ нь манай компанид ил тод худалдаа хийж, иргэдээс татвараа авч, улсад тайлангаа тавьдаг. Гэтэл ийм ил тод татвар авдаг байгууллагаас бараа худалдан авах иргэд цөөрч байна. Хэн 10 хувь илүү төлж авахыг хүсэх вэ. Илүү татвар авдаггүй НӨАТ төлдөггүй захаас очиж бараагаа авч байна. Гэтэл татвар төлдөг нь яах вэ, үүнд хуулийн цоорхой үүссэн байна. Бусад азийн орнуудтай харьцуулахад манайх илүү байна. Жишээ нь Сингапурт (VAT) 7 хувь, Тайландад 6 хувь байхад манайд 10 хувь байна. Үүнийг бизнес эрхлэгчдээ хумих бодлого л гэж харж байна. Тэр битгий хэл онлайн бизнес эрхлэгч, зах дээр худалдаа наймаа эрхлэгчид ч НӨАТ-аа төлөх шаардлагатай. Тухайн 5 хувийг бизнес эрхлэгч биш худалдан авагч иргэд төлж байгаа юм. Тэр мөнгө цуглараад улсын төсөвт орох юм. Мөн 2 хувь буцаан олголт, сугалаа гэсэн зүйлээ болих хэрэгтэй. Энэ сугалааны цаана шударга бус зүйл явсаар байгааг үгүйсгэхгүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан