gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Найдандорж: Бид хайрыг үнэгүйдүүлэх ёсгүй

Соёл урлаг
2015-05-07
0
Twitter logo

УДЭТ-ын хамт олон ялалтын 70 жилийн ойд зориулж, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг шинэчлэн тавьж байна. Жүжгийг энэ удаад Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж шинэчлэн найруулж байна. Түүнтэй ярилцлаа.

-Энэ жүжгийг дахин шинэчлэн найруулах болсон шалтгаан юу байв?
-“Үгүйлэгдсэн хайр” тухайн үедээ дуулиан дэгдээж байсан түүхтэй бүтээл. Б.Лхагвасүрэн гуай анх удаа драмын театрт жүжиг бичиж өгсөн нь энэ зохиол. Мөн театрын ерөнхий найруулагч байсан Г.Доржсамбуу агсан Дорноговьд найруулагчаар ажиллаж байсан Э.Санчигданг урьж авчраад энэ жүжгийг тавих эрхийг өгсөн гэдэг. Жүжгийн дүрүүдийг хуучнаар ЗХУ-ын Кино урлагийн их сургуулийг төгссөн нэг үеийнхэн бүтээж байсан юм. Жүжгийн хэлэх гэсэн санаа ч зөвхөн залуусын хайр дурлал биш илүү өргөн цар хүрээг хамарч байгаа юм.

-1980-аад оны залуусын бүтээл өнөөдрийн нийгэмд хэр хүрч, наалдах бол?
-Харин ч өнөөгийн нийгэмд энэ жүжиг үгүйлэгдэж байна. Ажихад 1980-аад оны залуус хайрын үнэ цэнийг мэддэг байж. Харин өнөөдөр бид ардчилал гэж цээжээ дэлдэж, эрх чөлөө гэж онгирох дуртай. Гэвч нэг нэгнээ, үр нь эхээ, ард түмэн нь эх орноо хайрлах нинжин сэтгэл, хайр гээчийн үнэ цэнэ алдагдаж байна. Жүжигт үүний тухай өгүүлдэг юм.

-Өмнө нь хоёр ч найруулагч энэ жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байсан. Таны шийдэл юугаараа өөр вэ?
-Найруулагчийн тавилтаас хэтэрхий өөрчлөхийг хүсээгүй. Э.Санчигдангийн шигтгэсэн санаа, шийдэл бүгд бий. Би түүнээс илүү найруулсан гэж хэлэхгүй. Учир нь найруулагч бүхэн дахин давтагдашгүй байдаг. Жүжиг өөрөө хэтэрхий үнэ цэнэтэй. Өнөө үед бид хайрыг дэндүү үнэгүйдүүлж, мөнгөөр хэмждэг болж. Гэвч үнэндээ хүмүүн бидний сэтгэл зүрх хайраар тэтгэгдэж, амьдрах жамтай юм. Үүнийг л бид ойлгох цаг ирж.

-Дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ?
-Тухайн үед энэ жүжигт тоглож байсан Л.Жамсранжав агсан болон Ц.Гантөмөр, Г.Мягмарнаран, Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, Н.Сувд зэрэг уран бүтээлчид өнөөдөр төр, түмэндээ хүндлэгдсэн ардын жүжигчид болсон байна. Дөнгөж сургууль төгсөж ирсэн тэдний хувьд өөрсдийгөө сорих том боломж нь “Үгүйлэгдсэн хайр” байсан юм. Бид өнөө цагийн жүжигчдэд ч энэ боломжийг олгохыг, ямар чансаатай жүжигчин бэ гэдгээ харуулаасай гэсэндээ дүрийн сонголтоо хийсэн. Энэ удаад театрынхаа үе үеийн төлөөллөөс багаа бүрдүүлсэн.

Ч.Гантулга

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан