Анхлан Америкт гудамжны
тодотголтой харууд үзэл бодлоо хүчтэй илэрхийлэх гэсэндээ хип хоп урлагийн
шавыг тавьж байж. Одоо манай хэдэн хип хоп хамтлагууд ч өөрсдөд нь
таалагдахгүй байгаа болох бүтэхгүй зүйлийг уран бүтээлээрээ хэлнэ, харуулна
гэдэг. Гэвч бодит байдал дээрээ бол тэд "Хайр минь хаана байна. Би чинь
энд байна" гэсэн үг, утга бүхий үглэж өөрсдийгөө дуучид гэж цоллож яваа.
Түүгээр ч зогсохгүй нэгдсэн холбоо гээчийг байгуулж, Баавар гэж өөрийгөө
нэрийдсэн нэгэн ерөнхийлөгч нь гэгдэх болсноос хойш багагүй хугацаа өнгөрч
байгаа. Өнгөрсөн хугацаанд хип хопчид бишгүйдээ л зодоон нүдээн хийж бүр сүүлдээ
хэд хэдээрээ хар тамхины хэрэгт орооцолдож ял зэм эдэлцгээж байгаа билээ. Энэ
мэтээр өөрсдөө жинхэнэ болох бүтэхгүй зүйлсийн үүр уурхай нь болж өөрсдийг нь
сонсдог хүүхэд залууст муугаар үлгэрлэхээр атал Баавар ерөнхийлөгчийн ярьж
буйгаар бол тэдэнд бараг л өө байхгүй юм байх. Түүгээр ч үл барам Монголын хип
хопчид аль хэдийнэ Дэлхийн төвшинд хүрчихсэн гэж тэрээр ярьж байх юм. Хэрэв
тийм бол яамай даа. Гэвч байнга л гадаадын хип хопчдын бүтээлийг хулгайлж
ирсэн, мэргэшсэн продюсергүй манайхны гухайд Дэлхийн төвшин ч зайтай нь яах
аргагүй үнэн. Мань Баавар бурж дуусахгүй юм аа.