"Бороо гоулд" компанийг тойрсон хэл ам тасардаггүй. Үнэн худал нь үл мэдэгдэх олон яриа, таамаг байдаг ч тэр бүр батлагдах нь ховор. Тэгвэл өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнгөрөгч гуравдугаар сард байгуулагдан гарсан ажлын хэсгийнхэн тус компанийн багийг хуулав. Зарим улстөрчдийн дунд дээрх компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээг амаа барихаар буруу алхам болсон гэх нь бий.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ахалсан бөгөөд МХЕГ-ын дэд дарга Я.Содбаатар, Геологи уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Жаргал, Д.Мөхтамир, М.Энхтуяа болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд багтсан байсан. 198А тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компанийн эрх мэдэл хэрээс хэтэрч, Монгол Улсын хууль, тогтоомжид дийлдэхгүй болжээ.
Монголын газар доорх баялгийг ухаж аваад зогсохгүй, тус компанид ажиллдаг Монгол ажилчдын цалин, мөнгийг өгөхгүй, нөхөн сэргээлт хийдэггүй, хөрсөнд цианит натри алдагдсан гээд тус компанийг тойрсон элдэв мэдээлэл сонин хэвлэлийн хуудаснаас салдаггүй.
Иймд иргэний хөдөлгөөнүүдийн тавьсан хүсэлтийн дагуу мэргэжлийн байгууллагын хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийнхэн Байгаль орчны багц хуулиуд болон Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, журам, стандартуудын хэрэгжилтийг шалгах, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой ажилласан аж.
Ажлын хэсгийн дүгнэлтээр шалгалтын үеэр олон зөрчил, дутагдал илэрсэн байна. Тухайлбал, "Бороо гоулд" компани олон зуун килограмм алт шамшигдуулжээ. МХЕГ-ын дэд дарга Я.Содбаатарын хэлснээр, Бороогийн алтны үндсэн ордын нөөцийг УАМНК-ийн 1992 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 08 тоот тогтоолоор 43021 килограмм гэж тогтоожээ. Гэтэл ордыг ашиглах 032А тусгай зөвшөөрлийг ЭХГУУ сайдын 1996 оны долдугаар сарын 4-ний өдрийн 161 тоот тушаалаар "Алтай трейдинг" ХХК-д олгосон байна. 1997 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт орж, хуулийн дагуу 032А тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлж 198A болгосон аж. Гэтэл энэ тусгай зөвшөөрөл нь давхардан олгогдсон байж.
Харин үндсэн ордын 198A тусгай зөвшөөрөлтэй газрын талбайд 3.85 гр тонн дундаж агуулгатай 324.3 тонн хүдрийн нөөцөнд 12.5 тонн алтны нөөц тогтоогдсон боловч олборлолтын талаар ямарч баримт, мэдээлэл байхгүй байсан байна. Ар хөндийн шороон ордын талбайгаас "Ланарс" ХХК 2001 онд 15.89 килограмм алт олборлож Монголбанкнд худалдсан гэдэг мэдээнээс өөр албан ёсны баримт олдоогүй гэнэ. Түүнчлэн үндсэн ордын C1-8 блокын нөөцөөс 1.25 тонн, Их даширын ордоос 824.8, Нэргүйн хөндий 288.85 килограмм алт олборлосон ч албан ёсны мэдээ, тайлан шалгалтын үеэр гарч ирээгүй байна. Эдгээр зөрчил дутагдал нь Монгол Улсын Газрын хэвлийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөнийг Я.Содбаатар дарга онцолсон юм. Мөн нуруулдан уусалтын үйлдвэрийг ашиглалтад хүлээн аваагүй байхад үйлдвэрлэсэн 1222 килограмм алт борлуулсан нь дээрх хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн нь илэрсэн байна.
Их Даширын ордын уулын ажлын төлөвлөгөөнд байгаль хамгаалах зардал 1.3 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд энэ онд 3.434 сая төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 76.275 сая төгрөг зарцуулахаар зарлагдсантай зөрүүтэй байсан аж. Түүнчлэн цианын хүчлийн агуулгад байнгын хяналт тавих төхөөрөмжгүй 'байсан нь ч илэрчээ.
Хамгийн сонирхолтой нь Бороогийн алтны үндсэн ордын С1 блок болон Их дашир, Ар хөндий, Нэргүйн хөндий зэрэг шороон ордуудын нөөц үлдэгдэлтэй, эдгээр ордуудын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш "Бороо гоулд" ХХК ямар ч мэдээ тайлан гаргаагүй байжээ. Ашигт малтмалын тухай хуульд заагаагүй "Талбай тэглэх" гэсэн үндэслэлээр дээрх ордуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тогтвортой байдлын гэрээ байгуулсан 198А тусгай зөвшөөрлийн талбайд нэгтгэсэн зэрэг хууль бус үйлдлүүд олон илэрсэн байна. Иймд "Бороо гоулд" компанийн 198A, 238A тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг гурван cap хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх улсын байцаагчийн дүгнэлтийг гарсан гэж тайлбарлаж байсан юм.
Д.Цэнгүүн