gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Алтны зуун

Эдийн засаг
2009-11-11
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-11-11

-Алтны эрэлт хэрэгцээ эрчимтэй өсч байгаагаас энэ үнэт металлын ханш түүхэн дээд хэмжээнд хүртлээ өслөө-

11 дүгээр сарын 10-нд унц алтны үнэ 1100 доллар хүрч ээлжит түүхэн дээд амжилт тогтоов. Долларын ханш сүүлийн 15 сарын хамгийн доод хэмжээнд хүртлээ буурч байгаа учраас үнэт металлын ханш өсч байна гэсэн тайлбарыг ажиглагчид өгч байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд үнэт металл бараг гуравны нэг дахин үнэд орж,  хямралыг өсөлтөөр давж буй хөрөнгө оруулалтын цөөн хэрэгслийн нэг боллоо. Гэхдээ алтны ханш үүгээр зогсохгүй өсч, 2000 доллар хүрнэ гэж шинжээчид үзэж байна.

Бүхий л цаг үед алт хадгаламжийн хамгийн шилдэг хэрэгслүүдийн нэг байсан. Үнэт металлаар хийсэн зоосууд мөнгөний үндсэн хэлбэрээ алдахад улс гүрнүүд валютаа алтаар тооцдог байв. Харин ингэж тооцохоо больсны дараа алт мөн л инфляцаас хуримтлалыг хамгаалах хэрэгсэл болж үлджээ.

1981 онд, инфляц газар авч эдийн засаг зогсонги байдалд орсон үед энэ металлын эрэлт эрс ихсэж байсан гэдэг. Тэр жил алтны ханш дээд амжилт тогтоож, унц нь 873 доллар хүрч байжээ.

1980-аад оны дунд үеэс эдийн засаг өсч, хөрөнгийн зах зээлд өсөлт эрчимтэй байсантай холбоотойгоор алтны сонирхол мэдэгдэхүйц буурчээ. Үүний улмаас бараг 20 жил ханш нь тогтмол буурсаар 1999 онд доод цэгтээ хүрсэн унц алт 253 доллароор үнэлэгдэж байв.

2000 он гарсаар алтыг эргээд сонирхох болсон нь юуны түрүүнд бусад валюттай харьцах америк долларын ханш суларсантай холбоотой гэж үздэг. Сүүлийн 10-аад жил шар металл дөрөв дахин үнэтэй болж, 2008 оны гуравдугаар сард буюу дэлхийн санхүүгийн хямралын хурц үе эхлэхээс хагас жилийн өмнө 1000 доллар давсан байв.

2008 оны намар алт байгалийн бусад дийлэнх түүхий эдийн хамт үнэ нь нэлээд "суусан". Гэхдээ бусад түүхий эдтэй харьцуулахад алтны ханш харьцангуй бага буюу 30 орчим хувь буурсан. Нефть дөрөв гаруй дахин хямдарсантай харьцуулан үзэж болох юм. Гэхдээ энэ уналт цаг зуурын үзэгдэл л байсан юм. Алтны эрэлт буураагүй, зүгээр л түргэн мөнгө олж, өрөө төлөхийн тулд бүтээгдэхүүнд нэг хэсэг анхаарлаа хандуулсан хэрэг. Энэ үйл явц зогсмогц алтны үнэ дахин эрс өсч байна.

Одоо алтны эрэлт их байгаа нь зөвхөн доллар хямд байгаа төдийгүй, хөгжиж буй том зах зээлтэй юуны түрүүнд, Энэтхэг, Хятадад эрэлт түргэн өсч байгаатай холбоотой ажээ. Эдгээр улсын хэрэглэгчид уламжлал ёсоор алтыг гулдмайгаар ч, үнэт эдлэл хэлбэрээр ч их идэвхтэй худалдан авдаг байна. Тэгтэл Өрнөдөд алт хөрөнгө оруулагчдын хувьд үнэхээрийн "жигшмээр" металл болсон бол Азид инфляц байнга өндөр байгаагаас алтны нэр хүнд буурахгүй байна. Иргэдийнх нь худалдан авах чадвар өсөхийн хэрээр дэлхийн хүн ам хамгийн олон хэсэгт алтны зах зээлийг цатгахад улам бүр хүнд болжээ.

Тиймээс иргэд нь төдийгүй улсын байгууллагууд нь алт худалдан аваад эхлэв.  Жишээлэхэд, валютын асар их нөөцтэй Хятад улс саяхныг хүртэл инээд хүрэм бага хэмжээний үнэт металл хадгалж байжээ. 2000 он гарснаас хойш тус улсын эрх баригчид энэ асуудалд санаа тавьснаас сүүлийн таван жилд алтны нөөц нь бараг 80 хувиар өсч, 2009 оны тавдугаар сард 1054 тонн болсон байна.

Хятад улс алтны томоохон хэрэглэгч төдийгүй том үйлдвэрлэгч. 2008 онд тус улс 270 тонн үнэт металл олборлосон байна. Алтны томоохон олборлогчдын тоонд мөн АНУ, ӨАБНУ, Австрали, Перу, Орос ордог.

БНХАУ саяхныг хүртэл нөөцөө доллароор бүрдүүлж байсан боловч Америкийн валютын ханш тогтвортой байх  нь улам бүр эргэлзээтэй болж байна. Ялангуяа саяхан АНУ-ын удирдлага улсаа хөгжүүлэхийн тулд экспортоос татвар авах хэрэгтэй байгаа тухай мэдэгдсэн. Нөөцөө хамгаалах өөр арга зам хайх хэрэгтэй болоод байна. ХХI зууны чиг хандлагаас үзвэл алт хамгийн найдвартай сонголтуудын нэг юм.

Сүүлийн жилүүдэд нөөц нь өсч байгаа хэдий ч БНХАУ-д алт дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч бусад улстай харьцуулахад маш бага байна. Хятадын алтны нөөц Францынхаас 2,5, Германыхаас гурав, АНУ-аас найм дахин бага байгаа юм. Хэрэв хятадууд ядаж хамгийн ойр байгаа өрсөлдөгчөө гүйцэхийг хүсвэл зах зээл эрэлт, нийлүүлэлтийнхээ тэнцвэргүй байдлаас болж дэлбэрч магадгүй.

Гэхдээ мэдээж ийм юм болохгүй байх. Сүүлийн долоон жил дэлхийн алт олборлолт багасч, энэ хугацаанд бараг 10 хувиар буурч, 2008 онд 2400 алт олборлосон байна. Үнэ өндөр байвал ойрын ирээдүйд геологи хайгуул идэвхжиж, олборлолт өсөх ч ингэлээ гээд зах зээл бүрэн "цадахгүй" л болов уу гэж шинжээчид үзэж байна.

Зах зээлд алт хангалтгүй байгаа үед хэдэн сарын өмнө валютын нөөцөө арвижуулахын тулд нөөцөөсөө 400 орчим тонн алт худалдахаар шийдсэн Олон улсын валютын сангийн саналыг Хятад улс хүлээж авах болов уу гэж таамаглаж байлаа. Гэтэл 11 дүгээр сарын 3-нд тус сангаас худалдсан 200 тонн алтыг Хятад биш, Энэтхэг улс худалдаж авч бөөн шуугиан болсон билээ. Зах зээл энэ мэдээг маш түргэн хүлээн авч, өнгөрсөн сард алтны үнэ бас дээд амжилт тогтооход хүргэсэн юм.

БНХАУ ОУВС-аас алт аваагүй болохоор нөөцөө арвижуулах өөр арга зам хайна, ингэснээр дэлхийн зах зээлд эрэлт зайлшгүй өснө гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

Энд тэмдэглэхэд, одоогийн ханш дээд амжилт тогтоосон хэдий ч тийм ч өндөр ханш биш гэнэ. Инфляцтай харьцуулаад алтны үнийг америк валютаар тооцвол 1980 оны үзүүлэлт  одоо ч хүршгүй өндөр хэмжээ юм. Тэр үеийн 873 доллар 2009 оны барагцаалбал 2300 доллартой тэнцэх аж.

Үүнээс үүдээд үнэт металлын ханш өснө гэж олон шинжээч дүгнэж байгаа юм. Жишээ нь, Жорж Соросын түнш асан, дэлхий даяар алдартай хөрөнгө оруулагч Жим Рожерс дараагийн 10 жилд унц алт 2000 доллар давна гэж үзэж байгаагаа Блумбергт ярилцлага өгөхдөө илэрхийлжээ. Энэ хүн одоогийн эдийн засгийн хямралыг урьдчилан хэлж байсан хүн билээ. Тэгэхлээр түүний хэлсэн үг оргүй биш байх.

З.Амгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан