Зуун дамжин түүх өгүүлэх Монгол шуудангийн 88 жилийн ой тохиож байна. Шуудангийн сүлжээний ашиглалтын газрын дарга Н.Төмөрхүүтэй ярилцлаа.
-Манай
улсад шуудан харилцаа эрт дээр үед
үүссэн. Монгол шуудангийн түүхэн замналыг
ярьж өгнө үү?
-Хүн
төрөлхтний түүхэнд үүссэн харилцаа
холбооны анхны хэрэгсэл бол шуудан юм.
Манай эриний өмнөх 2500 жилийн тэртээ
Перс улсад 30 гаруй мянган хүнтэй шуудан
холбоо гэгч зүйл үүссэн түүхтэй. Өртөө
шуудангийн алба Монгол оронд үүссэн
гэдэг. Чингис хааны хүү Өгөдэй 1232 онд
морин өртөөний албыг бий болгосон. Энэ
алба нь ардын хувьсгал хүртэл байсаар
шинэ цагийн харилцаа холбоотой залгасан
гэж болно. 1921 оны долдугаар сарын 26-нд
Ардын засгийн газрын зургадугаар хурлаар
шинэ цагийн холбоо бий болгох асуудлыг
авч хэлэлцсэн байдаг. Ардын хувьсгал,
социализмын жилүүдэд шуудан эрчимтэй
хөгжиж 1989-1990 оны үед хөгжлийн оргил үе
байсан гэж үздэг.
МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Зөвлөлийн 1971 оны гуравдугаар тогтоолын дагуу бүх сум сангийн аж ахуй, бригадад шуудан хэвлэл түгээж, 280 гаруй машин сумын төвд зогсож, 1000 гаруй шууданчид хөдөөгийн малчид, тариаланчдад үйлчилж, Улаанбаатар хотоос бүх аймгуудад долоо хоногт зургаан удаа шуудан хэвлэл хүрч байлаа. Зах зээлд шилжээд байсан 1994 онд Монгол шуудан компани байгуулагдсан. Олон бэрхшээл байсан ч бид даван туулж орчин үеийн хандлагад нэгдэж чадсан. Одоогийн шуудан харилцаа бол мэдээллийн технологид тулгуурласан, тээвэрлэлт хүргэлтийн физик сүлжээнээс гадна мэдээлэл болон санхүүгийн сүлжээтэй болоод байна.
-Техник
технологи өргөнөөр хөгжиж цахим шуудан
хүчээ авсан. Тэгэхээр өнөөдөр шуудангаар
юу ихэвчлэн түгээгдэж байна вэ?
-Шуудан
бол хэрэглэгчдэд хамгийн ойр, хамгийн
энгийн, өргөн олныг хамарсан, хялбар
түгээмэл, хямд үйлчилгээ билээ. Шуудангаар
биет зүйлийг анхдагч хэлбэрээр нь
дамжуулдаг бөгөөд тэр нь албан бичиг,
хэвлэл, бэлэг дурсгал, ахуйн хэрэгцээний
олон төрлийн зүйлс дамждаг. Иймээс
шуудан мөнхөд оршино гэсэн үг. Дэлхийн
шуудан холбооноос хийсэн судалгаагаар
хүнээс хүнд, албан байгууллагаас албан
байгууллага руу илгээдэг, бичиг захидал
багасах хандлагатай. Харин үүний эсрэгээр
хүнээс албан байгууллагад, албан
байгууллагаас хүнд явуулах төрөл өсөх
хандлагатай байна. Үүнээс гадна мэдээллийн
технологид суурилсан, электрон шуудан
гэх мэт шинэ төрлийн үйлчилгээ нэвтэрч
байгаа. Бид сонингуудын цахим хуудсыг
нэгтгэсэн ерөнхий сүлжээг нэвтрүүлэхээр
ажиллаж байна. Шуудангийн тээвэрлэлтийг,
ялангуяа аймаг сумын хооронд шуудангийн
давтамжийг нэмэгдүүлэх болон алслагдсан
аймгуудад цахим хэлбэрээр хэвлэл хүргэх
ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Шуудангийн
үйлчилгээ стандартын дагуу найдвартай
хамгаалалттай байж чаддаг уу?
-Шуудангийн
аюулгүй байдлын асуудал сүүлийн үед их
яригдах болсон. Монгол шуудан компанийн
анхаарч ажилладаг нэг гол зүйл бол
шуудангийн бүрэн бүтэн байдал юм.
Шуудангийн бүрэн бүтэн байдлын талаар
мэр сэр асуудал гардаг ч энэ онд огт
зөрчил илрээгүй.
-Одоогоор
иргэдийн илгээмжийг хүргэхээр хичнээн
шууданч ажиллаж байна вэ?
-Монгол
орны хэмжээнд бүх сумдад шуудангийн
орон тооны болон гэрээт ажилтнууд
ажиллаж байна. Сумдад сонин хэвлэл долоо
хоногт нэг удаа очдог. Үүнийг бид хоёр
удаа хүргэн ажиллахаар зорилт тавин
ажиллаж байна. Шуудангийн ажил бол амьд
хөдөлмөр бөгөөд хүний үйл ажиллагаа их
шаарддаг.
-Орон
нутгийн шуудангийн салбарт ямар дүр
зураг харагдаж байна. Шинэчлэн сайжруулах
боломж хэр байна вэ?
-Хөдөө
орон нутгийн сумын шууданчдын цалингийн
системийг боловсронгуй болгосон. Тэд
хийснээрээ цалинжихаас гадна хүргэлтийн
хөлсөнд cap бүр тогтмол 30 мянган төгрөгний
цалинтай. Түүнээс гадна хэвлэл захиалга,
бусад бүх төрлийн 10 хувийг авдаг. Монгол
оронд шуудан хүргэнэ гэдэг үнэхээр хүнд
ажил. Монгол шуудан компанийн хүргэж
буй 278 суманд долоо хоногт нэг хүргэхэд
158 чиглэлээр 45 мянга 595 км явдаг. Үүнийг
багцалбал жилдээ 2.5 сая км зам туулна
гэсэн үг. Шатахууны үнийг нь тооцвол
тэрбум төгрөг болно. Иймээс энэ асуудлыг
зөвхөн шууданчид энэ салбарынхан гэлтгүй
төр засгийн зүгээс бодлогоор дэмжих
хэрэгтэй байгаа юм.
-Нэг
жилд хичнээн захидал харилцаа илгээмж
илгээгддэг юм бол?
-Одоогийн
байдлаар 700 мянга орчим бичиг захидал
солилцож байгаа. Буухиа шуудан 23 мянга
орчим, илгээлт 30 мянга орчим байгаа.
Жилд хоёр сая ширхэг тогтмол хэвлэл
шуудангаар дамжиж иргэдэд хүрдэг. Энэ
тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна.
-Өдөр
тутмын сонинуудыг орон нутагт цаг тутамд
нь алдахгүй хүргэж чадаж байна уу?
-Төмөр
зам болон автозамаар үйлчилдэг 13-15
аймагт өдөр тутмын сонин хэвлэл өдөртөө
очиж байгаа. Алслагдсан 6-8 аймагт долоо
хоногт 3-4 удаа хэвлэл хүргэдэг. Сонин
хэвлэл ер нь аймгуудын төвд сааталгүй
хүрдэг. Харин аймгаас цааш сумдад хүргэх
асуудал бэрхшээлтэй байна.
-Өдөр
тутмын сонин орон нутагт түгээхдээ нэг
кг нь 1700 төгрөг байдаг. Үүнээс гадна
шимтгэлд 15 хувийг авдаг. Үүнийг яаж
хэрхэн тогтоосон тариф бэ?
-Хэвлэл
түгээлтийг орон нутагт хүргэхэд
тээвэрлэлтийн зардал их гардаг. Хэвлэлийн
нэг кг-аас авах 1700 төгрөг бол Монгол
шуудан компанид ордоггүй. Энэ бол
тээвэрлэлтийн зардал. Мөн 15 хувийн
шимтгэл тооцдог гэж байгаа. Энэ бол
шуудангийн шат дамжлага ялгах ажилд
зарцуулагддаг гэсэн үг. Шуудангийн шат
дамжлагын энэ ажил бол маш хариуцлагатай
ажил байдаг. Хэвлэл манай шуудангийн
нийт жингийн 92 хувийг эзэлдэг юм шүү.
-Манай
орны шуудан харилцаа олон улсын түвшинд
хэрхэн үнэлэгддэг вэ?
-Манай
улс 1961 онд анх Дэлхийн шуудан холбооны
гишүүнээр элссэн. Монгол шуудан компани
нь Ази номхон далайн шуудангийн
байгууллагуудын идэвхтэй гишүүн. Удирдах
бүрэлдэхүүнд удаа дараа сонгогдож
байсан туршлагатай. Чингисийн үеэс
улбаатай арвин их түүхтэй ийм алба
учраас Монголын шуудан дэлхийд нэр
хүндтэй. Дэлхийн шууданчид Монголын
морин өртөө шуудангийн алдарт түүхэн
замналыг их сонирхдог. Дэлхийн шуудан
холбооноос 2006 онд Монгол шуудан компани
Буухиа шуудангийн тусгай шагналыг
хүртэж байсан.
О.Урантогос